A. Би залуу болохыг хүсэж байна

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Энэ тоглоомны нэр нь "Би залуу болохыг хүсэж байна" ба $n$ үеүдтэй. Бяцхан X болон түүний найз бяцхан Y энэ тоглоомонд донтсон байна.Тэд хоёулаа тоглоомын бүх үеийг давахыг хүсдэг.

Бяцхан X нь тоглоомын зөвхөн $p$ үеүдийг давж чаддаг бол бяцхан Y зөвхөн $q$ үеүдийг давж чадна. Чамд бяцхан X, бяцхан Y нарын давж чадах үеийн индексүүд өгөгдсөн. Хэрвээ тэр хоёр хамтарч ажиллавал тоглоомын бүх үеийг давж чадах уу?

Оролт

Эхний мөр нь $n$ ($1 ≤  n ≤ 100$) бүхэл тоог агуулна.

Дараагийн мөрөнд нь эхлээд $p$ $(0 ≤ p ≤ n)$ бүхэл тоо, дараа нь $p$ ширхэг ялгаатай бүхэл тоонууд $a_{1}, a_{2}, ..., a_{p}$ $(1 ≤ a_{i} ≤ n)$ байна. Эдгээр бүхэл тоонууд нь бяцхан X-н давж чадах үеүдийн индексүүд юм. Үүнтэй ижилээр дараагийн мөрөнд бяцхан Y-н давж чадах үеүд байна. Үеүд нь 1-с $n$ хүртэл дугаарлагдсан гэж үзэж болно.

Гаралт

Хэрвээ тэд бүх үеийг давж чадвал "$I become the guy.$" гэж хэвлэнэ. Хэрвээ боломжгүй бол "$Oh, my keyboard!$" (хашилтгүйгээр) гэж хэвлэнэ.

Орчуулсан: Даариймаа

Жишээ тэстүүд

Оролт
4
3 1 2 3
2 2 4
Гаралт
I become the guy.
Оролт
4
3 1 2 3
2 2 3
Гаралт
Oh, my keyboard!

Тэмдэглэл

Эхний жишээнд бяцхан X [1 2 3] үеүдийг давж чавна, харин Y [2 4] үеүдийг давж чавна, тэгэхээр тэр хоёр бүх үеийг давж чадна гэсэн үг.

Хоёр дахь жишээнд, 4-р үеийг хэн ч давж чадахгүй.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...