B. Хоёр олонлог

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Бяцхан X $n$ ялгаатай тоотой: $p_{1}, p_{2}, ..., p_{n}$ байв. Тэрээс бүх тоонуудаа $A$, $B$ гэсэн хоёр хэсэгт хуваахыг хүслээ. Дараах хоёр нөхцөл биелж байх ёстой:

  • Хэрвээ $x$ тоо $A$-д байдаг бол, $a - x$ тоо бас $A$-д байх ёстой.
  • Хэрвээ $x$ тоо $B$-д байдаг бол, $b - x$ тоо бас $B$-д байх ёстой.

Бяцхан X тоонуудаа хоёр хэсэг хуваахад нь, эсвэл хуваах боломжгүй эсэхийг мэдэхэд нь тусална уу.

Оролт

Эхний мөр $n, a, b$ $(1 ≤ n ≤ 10^{5}; 1 ≤ a, b ≤ 10^{9})$ бүхэл тоонуудыг зайгаар тусгаарлан агуулна. Дараагийн мөрөнд зайгаар тусгаарлагдсан $n$ ширхэг бүхэл тоо $p_{1}, p_{2}, ..., p_{n} (1 ≤ p_{i} ≤ 10^{9})$ байрлана.

Гаралт

Хэрвээ хуваах боломжтой бол эхний мөрөнд "YES" гэж хэвлэ. Тэгээд хуваалтыг илэрхийлэх $n$ ширхэг бүхэл тоог хэвлэ: $b_{1}, b_{2}, ..., b_{n}$ ($b_{i}$ нь $0$ юмуу $1$ байна). Энэ нь, хэрвээ $b_{i}$ нь $0$ бол $p_{i}$ нь $A$ олонлогийх, эсрэг тохиолдолд $B$ олонлогт харъяалагдахыг илтгэнэ.

Хэрвээ боломжгүй бол "NO" гэж хэвлэ.

Орчуулсан: Sugardorj

Жишээ тэстүүд

Оролт
4 5 9
2 3 4 5
Гаралт
YES
0 0 1 1
Оролт
3 3 4
1 2 4
Гаралт
NO

Тэмдэглэл

Бүх тоонууд нэг олонлогт нь ороод нөгөөх нь хоосон байж болно.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...