A. Тоглоом 24

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Бяцхан X нь "тоглоом 24" нэртэй хөзрийн тоглоом тоглодог, харин сүүлийн үед түүнд маш хялбар байдаг болсон. Иймээс тэр шинэ тоглоом зохион бүтээсэн.

Эхлээд чамд $n$ ширхэг бүхэл: $1, 2, ..., n$ тоонуудын дараалал байгаа. Эхний шатанд эдгээрээс хоёрыг сонгоно, $a$ ба $b$ нь тэдгээрийг илэрхийлсэн гэж үзье, мөн тэдгээрийг дарааллаас устгах ба дарааллын аль нэг хэсэгт $a + b$, $a - b$, $a × b$ нэмнэ.

$n - 1$ шат явсаны дараа энд зөвхөн нэг тоо үлдэнэ. Энэ тоо $24$-тэй тэнцэж болох уу?

Оролт

Энхий мөрөнд нэг бүхэл тоо $n$ $(1 ≤ n ≤ 10^{5})$-ийг оруулна.

Гаралт

Эхний мөрөнд хэрвээ энэ нь боломжтой байвал "$YES$" гэж хэвлэнэ. Эсрэг тохиолдолд "$NO$" гэж хэвлэнэ.(Хашилтанд хийхгүй)

Хэрэв энэ аргаар үр дүн нь $24$ гарвал $n - 1$ ширхэг мөрөнд шаардлагатай үйлдлийг мөр болгонд гүйцэтгэнэ. Үйлдэл болгон нь "$a$ $op$ $b$ = $c$" хэлбэртэй байх ёстой. $a$ ба $b$ нь таны сонгосон тоонууд; $op$ нь "$+$" , "$-$" , "$*$" гэсэн үйлдлүүдийн аль нэг; $c$ нь тухайн үйлдлийн үр дүн юмаа. Санамж, $c$-ийн абсолют хэмжээ нь $10^{18}$-аас их байх ёсгүй. Сүүлийн үйлдлийн хариу нь $24$-тэй тэнцүү байх ёстой. Тэнцүүгийн тэмдэг, үйлдлийн тэмдэг болон тоонуудыг зайгаар тусгаарлан хэвлэнэ.

Хэрвээ эдгээрт олон зөв хариулт байгаа тохиолдолд та аль нэгийг нь хэвлэнэ.

Орчуулсан: Даариймаа

Жишээ тэстүүд

Оролт
1
Гаралт
NO
Оролт
8
Гаралт
YES
8 * 7 = 56
6 * 5 = 30
3 - 4 = -1
1 - 2 = -1
30 - -1 = 31
56 - 31 = 25
25 + -1 = 24
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...