E. Мэдээллийн граф

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 512 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

$Х$ компанид $n$ тооны хүн ажилладаг. Тэдгээрийг харгалзан нэгээс $n$ хүртэл дугаарлая. Анхандаа ажилчид хоорондоо огт харилцаагүй байсан. Дараагийн $m$ өдөрт, өдөр бүр дараах үйл явдлуудын аль нэг нь тохиолджээ:

  • $y$ ажилчин $x$ ажилчныг даргалах ($x$ ажилчинд өмнө нь дарга байгаагүй)
  • эсвэл $x$ ажилчин боодолтой бичиг баримтуудыг авч, гарын үсэг зурна; Тэгээд боодлоор нь ахлагчдаа өгнө. Харин ахлагч нь бичиг баримтууд дээр гарын үсгээ зураад ахлагчдаа өгнө гэх мэтчилэн (хамгийн сүүлийн баримтанд гарын үсэг зурсан хүн тэдгээрийг архивт явуулна)
  • эсвэл "$x$ ажилчин тухайн бичиг баримт дээр гарын үсэг зурсан эсэхийг тодорхойлох" төрлийн хүсэлт ирэх.

Таны даалгавар бол өгөгдсөн үйл явдлуудын тусламжтай дээрхи төрлийн хүсэлтүүдэд хариулах програм бичих явдал юм. Ажил явагдах хугацаанд тойрог хэлбэрийн хамаарал үүсэхгүй гэж үзээрэй.

Оролт

Эхний мөр нь ажилчдын тоо болон үйл явдлын тоог харуулах $n$ ба $m$ ($1≤n, m≤10^{5}$) хоёр бүхэл тоог агуулна.

Дараагийн $m$ мөрүүд тус бүр нэг үйл явдлын тайлбарыг агуулна (үйл явдал нь цаг хугацааны дарааллаар өгөгдөнө). Эхний тоо $t$ $(1≤t≤3)$ нь үйл явдлын төрлийг илэрхийлнэ.

  • Хэрэв $t=1$ бол дараа нь компаний ажилчдын дугаарыг илэрхийлэх $x$ ба $y$ $(1≤x, y≤n)$ 2 бүхэл тоо байна. Энд $x$ ажилчинд одоогоор дарга байхгүй гэж үзнэ.
  • Хэрэв $t=2$ бол дараа нь хавтастай бичиг баримт хүлээн авсан ажилтны дугаарыг харуулах $x$ $(1≤x≤n)$ бүхэл тоо байна.
  • $t=3$ бол дараа нь таны мэдээллийг нь олохыг хүсч буй ажилчин болон бичиг баримтын дугаарыг харуулах $x$ ба $i$ $(1≤x≤n; 1≤i≤$[одоог хүртэл ирсэн бичиг баримтуудын тоо]$)$. Бичиг баримтууд нь цаг хугацааны дарааллаараа нэгээс эхлэн дугаарлагдана.

Оролтонд $3$ дахь төрлийн хүсэлт ядаж нэг ширхэг байх болно.

Гаралт

Гурав дахь төрлийн хүсэлт бүрд хэрэв ажилчин бичиг баримтанд гарын үсэг зурсан бол "YES" гэж хэвлээрэй. Эсрэг тохиолдолд "NO" гэж хэвлээрэй.

Орчуулсан: Солонго

Жишээ тэстүүд

Оролт
4 9
1 4 3
2 4
3 3 1
1 2 3
2 2
3 1 2
1 3 1
2 2
3 1 3
Гаралт
YES
NO
YES
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...