B. Гайхалтай өрөө

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Хичээлийн шинэ жил эхэлснээр сурагчдыг дотуур байранд хуваарилж зохицуулах асуудал гарч ирлээ. Дотуур байранд $a × b$ квадрат метр талбайтай гайхалтай өрөө байв. Хаалгач яг $n$ сурагчийг тэнд байрлуулахыг хүснэ. Гэвч хуулиар бол сурагч бүрт дор хаяж 6 метр квадрат талбай ногдож байх ёстой (тэгэхээр $n$ сурагчид дор хаяж $6n$ квадрат метр талбай хэрэгтэй) гэж заажээ. Хаалгач өрөөний талуудыг эерэг бүхэл тоон хэмжээгээр ихэсгэх боломжтой. Түүнд өрөөний урт, өргөнийг $n$ сурагч байрлах боломжтойгоор аль болох бага талбайтай байлгахаар ихэсгэж өөрчлөхөд нь тусална уу.

Оролт

Эхний мөрөнд сурагчдын тоо, өрөөний хэмжээг заах $n$, $a$, $b$ ($1 ≤ n, a, b ≤ 10^{9}$) тоонууд байрлана.

Гаралт

Өөрчлөгдсөн өрөөний талбай болон хэмжээг заах $s$, $a_{1}$ and $b_{1}$ $(a ≤ a_{1}; b ≤ b_{1})$ тоонуудыг хэвлэ. Боломжит хариу олон бол дуртайгаа хэвлэ.

Орчуулсан: Sugardorj

Жишээ тэстүүд

Оролт
3 3 5
Гаралт
18
3 6
Оролт
2 4 4
Гаралт
16
4 4
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...