A. Хямд аялал

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Энн саяхан метрогоор аялах аяллаа эхлүүллээ. Бидний мэдэж байгаачлан нэг удаа дамжих билет $a$ рублийн үнэтэй. Үүнээс гадна $m$ удаа дамжиж болдог онцгой билет худалдан авч болохыг (тэр үүнээс хэдийг ч авч болно) Энн олж мэдлээ. Үнэ нь $b$ рубль. Энн тооцож үзэхэд $n$ удаа дамжих шаардлагатай байв. Эннд $n$ удаа дамжихад хамгийн багадаа хэдэн рубль зарцуулах хэрэгтэйг мэдэхэд нь тусална уу?

Оролт

Ганц мөрөнд харгалзан Эннийн төлөвлөсөн дамжилтын тоо, онцгой билетний дамжих боломжийн тоо, нэг удаагийн билетний үнэ, онцгой билетний үнэ болох $n$, $m$, $a$, $b$ ($1 ≤ n, m, a, b ≤ 1000$) бүхэл тоонууд байрлана.

Гаралт

Эннд шаардлагатай хамгийн бага хэмжээний рубль болох ганц бүхэл тоог хэвлэ.

Орчуулсан: Sugardorj

Жишээ тэстүүд

Оролт
6 2 1 2
Гаралт
6
Оролт
5 2 2 3
Гаралт
8

Тэмдэглэл

Эхний жишээний хувьд боломжит хувилбарын нэг нь дамжих бүртээ нэг удаагийн билет авч болно. Өөр нэг боломж нь гурван удаа $m$ дамжих онцгой билет авна.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...