B. Ирсэн захианы хайрцаг (100500)

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Эцэст нь Алэксэйн мэйл нь олон хэрэггүй мэйлээр дүүрчээ. Заримыг нь уншсан, заримыг нь уншаагүй байлаа.

Алэксэйн мэйлний програм эсвэл бүх захиаг харуулна, эсвэл ганц захиаг нээдэг. Уншаагүй захиаг програм нээвэл уншсан захиа болно (хэрвээ уншсан захиаг нээвэл яах ч гүй). Нэг удаагийн товшилтоор доорх үйлдлүүдийн аль нэгийг гүйцэтгэж болно:

  • Аль нэг захиаг нээх.
  • Бүх захиануудын жагсаалтыг гаргах.
  • Аль нэг захиаг нээсэн үед дараагийн юмуу ѳмнѳх захиаг шууд нээж болно. Эхний захианаас ѳмнѳх захиа руу, сүүлийн захианаас дараагийн захиа руу шилжиж чадахгүй.

Энэ програм нь захиа устгах болон захиануудыг байрлалыг нь ѳѳрчилж чадахгүй.

Алэксэй бүх уншаагүй захиагаа уншчихаад явж хѳлбѳмбѳг үзмээр байв. Одоо түүнд бүх захиаг уншсан уншаагүй эсэхийг харуулсан жагсаалт харагдаж байна. Хамгийн цѳѳндѳѳ хэдэн үйлдлээр бүх захиаг уншиж чадах вэ?

Оролт

Эхний мѳрѳнд захиануудын тоо болох бүхэл тоо $n$ ($1 ≤ n ≤ 1000$) байрлана.

Хоёрдугаар мѳр $n$ захианы жагсаалтыг зайгаар тусгаарлан (тэг юмуу нэг) харуулна. $i$-р тоо $1$ бол $i$-р захиаг уншаагүй, $0$ бол $i$-р захиаг уншсаныг илтгэнэ.

Гаралт

Бүх захиаг уншихад шаардагдах хамгийн цѳѳн үйлдлийн тоог хэвлэ.

Орчуулсан: Sugardorj

Жишээ тэстүүд

Оролт
5
0 1 0 1 0
Гаралт
3
Оролт
5
1 1 0 0 1
Гаралт
4
Оролт
2
0 0
Гаралт
0

Тэмдэглэл

Эхний жишээний хувьд: хоёрдугаар захиаг нээнэ, гуравдугаар захиа руу шилжнэ, дѳрѳвдүгээр захиа руу шилжнэ.

Хоёрдугаар жишээний хувьд: нэгдүгээр захиаг нээнэ, хоёрдугаар захиа руу шилжнэ, жагсаалт руу буцна, тавдугаар захиаг нээнэ.

Гуравдугаар жишээний хувьд бүх захиа анхнаасаа уншигдчихсан байна.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...