A. Нэгээр нэмэгдүүлэх үйлдэл

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Сергей шинэ процессор туршиж байна. Энэ процессор нь байтуудын оронд $n$ ширхэг битээс тогтсон санах ойн үүрэнд суурилан ажилладаг. Эдгээр битүүд нь $1$-ээс $n$ хүртэл дугаарлагдсан. Бүхэл тоо нь дараах байдлаар санах ойн үүрэнд хадгалагдсан ба үүнд: тооны хамгийн сүүлийн бит нь санах ойн үүрэнд эхний бит болон хадгалагдана, сүүлээсээ өмнөх бит нь хоёр дахь гэх мэтчилэн хамгийн эхний бит нь $n$-р битэд хадгалагдана.

Одоо Сергей "санах ойн үүрэнд байгаа утгыг $1$-ээр нэмэгдүүлэх" үйлдлийг тодорхойлоод турших гэж байна. Үр дүнд нь санах ойн үүрэнд бичигдсэн бүхэл тоо нэгээр нэмэгдсэн байх ёстой ба хамгийн эхний бит нь санах ойн үүрэнд багтахгүй бол түүнийг багтаалгүй орхино.

Сергей санах ойн үүрийн битүүдийн утгыг бичиж аваад энэ утгаа нэгээр нэмэгдүүлсэн. Энэ үйлдлийн дараа хэдэн бит өөрчлөгдсөн бэ?

Оролт

Эхний мөр нь нэг бүхэл тоо $n$ ($1 ≤ n ≤ 100$) байна. $n$ нь санах ойн үүрийн тоо.

Дараагийн мөр нь санах ойн үүрийн анхны төлөв ба $n$ ширхэг тэмдэгтээс тогтсон байна. Эхний тэмдэгт нь санах ойн үүрийн эхний битийн төлөвийг илэрхийлнэ. Дараагийн тэмдэгт нь хоёр дахь битийн гэх мэтчилэн хамгийн сүүлийн тэмдэгт нь хамгийн сүүлд тэмдэглэгдсэн битийг илэрхийлнэ.

Гаралт

Нэг бүхэл тоо хэвлэнэ. Санах ойн үүрийн өөрчлөгдсөн битүүдийн тоо.

Орчуулсан: Даариймаа

Жишээ тэстүүд

Оролт
4
1100
Гаралт
3
Оролт
4
1111
Гаралт
4

Тэмдэглэл

Нэгдүгээр жишээн дээр санах ойн хэсгийн утга нь $0010$ болно. Дараагийн жишээн дээр утга нь $0000$ болно.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...