B. Кубыг сэргээ

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Петрт тэг биш талтай куб байв. Тэр кубээ гурван хэмжээст огторгуйд оройнууд нь бүхэл тоон координаттай байхаар тавив (талууд нь координатын тэнхлэгүүдтэй параллель биш байж болно). Тэгээд цаасан дээр найман мѳрѳнд, мѳр бүрт кубын оройн координат болох гурван тоог бичээд (нэг мѳр нэг л оройг илэрхийлнэ, орой бүр яг нэг удаа байна), ширээн дээр цаасаа орхив. Петрийг гарч явахад түүний дүү Ник уг цаасан дээрх тоонуудаар тоглохоор шийджээ. Ник нэг үйлдлээр нэг мѳрѳнд бичигдсэн тоонуудын байрлалыг солих үйлдэл хийж чадна (Ѳѳр мѳрнүүд дэх тооны байрыг сольж болохгүй). Ник энэ үйлдлүүдээ хэдэн ч удаа аль ч мѳрѳнд хийж болно.

Петр эргэж ирээд Никийн тарьсан хэргийг олж мэдээд анхны координатуудыг олохоор бодож эхлэв. Петрт эсвэл, хэрэв боломжтой бол анхны байрлалд оруулахад нь, эсвэл анхнаасаа тэрээр алдаж бичсэн эсэхийгээ мэдэхэд нь туслана уу.

Оролт

Найман мѳрний мѳр бүрт Никийн будилуулж байрлуулсан гурван тоо байрлана. Бүх тоо абсолют утгаараа $10^{6}$ тооноос хэтрэхгүй.

Гаралт

Хэрвээ кубыг сэргээх боломжтой бол "YES" гэж хэвлэ. Дараагийн найман мѳрѳнд, мѳр бүрт сэргээсэн координатыг хэвлэ. Гаралтын $i$-р мѳр нь оролтын $i$-р мѳрний сэлгэмэл байх хэрэгтэй. Эдгээр тоонууд нь тэг биш талтай кубын оройн координатууд байх ёстой. Хэрвээ олон боломжтой бол дуртайгаа хэвлэ.

Хэрвээ сэргээх боломжгүй бол "NO" гэж хэвлэ. Ѳѳр зүйл хэвлэх хэрэггүй.

Орчуулсан: Sugardorj

Жишээ тэстүүд

Оролт
0 0 0
0 0 1
0 0 1
0 0 1
0 1 1
0 1 1
0 1 1
1 1 1
Гаралт
YES
0 0 0
0 0 1
0 1 0
1 0 0
0 1 1
1 0 1
1 1 0
1 1 1
Оролт
0 0 0
0 0 0
0 0 0
0 0 0
1 1 1
1 1 1
1 1 1
1 1 1
Гаралт
NO
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...