A. Палиндромгүй !

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Фаул палиндромыг үзэн яддаг. Хэрвээ $s$ тэмдэг мөрийн тэмдэгт бүр нь Англи цагаан толгойн эхний $p$ үсгүүдийн нэг ба $s$-н хоёр буюу түүнээс илүү урттай үргэлжилсэн дэд тэмдэгт мөр нь ямар ч палиндром агуулаагүй бол тэр $s$-г зөвшөөрөгдсөн тэмдэгт мөр гэж үзнэ.

Фаул $n$ урттай $s$ зөвшөөрөгдсөн тэмдэгт мөр олсон. Ижил урттай, зөвшөөрөгдсөн цагаан толгойн дарааллын дараагийн тэмдэгт мөрийг олоход нь түүнд тусал, эсвэл ийм мөр байхгүй гэдгийг мэдэгдэнэ үү.

Оролт

Эхний мөрөнд зайгаар тусгаарлагдсан хоёр бүхэл тоо агуулагдана: $n$ ба $p$ ($1 ≤ n ≤ 1000$; $1 ≤ p ≤ 26$). Хоёр дахь мөрөнд $n$ Англи жижиг үсгээс бүрдсэн $s$ тэмдэгт мөр байна. Энэ нь зөвшөөрөгдсөн тэмдэгт мөр гэдэг нь баталгаатай юм (дээрх тодорхойлолтын дагуу).

Гаралт

Хэрвээ ижил урттай, зөвшөөрөгдсөн, цагаан толгойн дарааллын дараагийн тэмдэгт мөр байгаа бол түүнийгээ хэвлэнэ. Эсрэг тохиолдолд "$NO$" (хашилгүйгээр) гэж хэвлэнэ.

Орчуулсан: Даариймаа

Жишээ тэстүүд

Оролт
3 3
cba
Гаралт
NO
Оролт
3 4
cba
Гаралт
cbd
Оролт
4 4
abcd
Гаралт
abda

Тэмдэглэл

Хэрвээ $i$-дугаарх нь $s_{1} = t_{1}$, ..., $s_{i} = t_{i}$, $s_{i + 1} > t_{i + 1}$ бол тэмдэгт мөр $s$ нь цагаан толгойн дараааллын хувьд ижил урттай $t$ тэмдэгт мөрөөс өмнө байна.

Зөвшөөрөгдсөн, цагаан толгойн дарааллын дараагийн тэмдэгт мөр гэдэг нь өгөгдсөн нэгээс их цагаан толгойн дарааллын хамгийн бага зөвшөөрөгдсөн тэмдэгт мөр юм.

Палиндром гэдэг нь урдаасаа болон араасаа ижил уншигддаг мөр юм.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...