D. Гаргари ба сэлгэмлүүд

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Гаргари тэмээгээр тоглохоос залхсан бѳгѳѳд одоо тэдний талаарх бодлогыг бодсны дараа тооны гэрийн даалгавраа хийхээр оролдож байна. Тооны номноос тэр $k$ сэлгэмэл олчихлоо. Тэдгээр нь тус бүртээ $1, 2, ..., n$ тоог ямар нэгэн дарааллаар агуулсан байжээ. Одоо тэр эдгээр дарааллуудын хамгийн урт ерѳнхий дарааллын уртыг олох хэрэгтэй. Гаргарид туслах боломж байна уу?

Хамгийн урт ерѳнхий дарааллын талаар эндээс уншиж болно: https://en.wikipedia.org/wiki/Longest_common_subsequence_problem

Оролт

Эхний мѳр $n$, $k$ $(1 ≤ n ≤ 1000; 2 ≤ k ≤ 5)$ бүхэл тоонуудыг агуулна. Дараагийн $k$ мѳр бүр $1, 2, ..., n$ тоонуудын ямар нэгэн сэлгэмлийг агуулна.

Гаралт

Хамгийн урт ерѳнхий дарааллын уртыг хэвлэ.

Орчуулсан: Sugardorj

Жишээ тэстүүд

Оролт
4 3
1 4 2 3
4 1 2 3
1 2 4 3
Гаралт
3

Тэмдэглэл

Нэгдүгээр жишээ тэстний хариу болох дэд дараалал нь [1, 2, 3] байна.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...