A. Кайса ба элсэн чихэр

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Кайса үдэшлэг зохиохоор болсон бѳгѳѳд түүнд том шоколадны бялууны орц худалдаж авах шаардлага гарав. Үүний тулд тэрээр хотын хамгийн том дэлгүүрт очно.

Харамсалтай нь түүнд элсэн чихэр авахад ердѳѳ $s$ доллар л байлаа. Гэхдээ энэ нь сэтгэлээр унах шалтгаан ердѳѳ ч биш, учир нь тэнд $n$ тѳрлийн элсэн чихэр байгаа ба тэднээс аль нэгийг нь авах боломжтой юм. Даанч ингээд л бүх зүйл болчихгүй. Энэ дэлгүүр нэгэн онцлогтой. Хариултанд цэнт бүрийн оронд чихэр ѳгдѳг. Мэдээж ѳгсѳн чихэрний хэмжээ $99$-ѳѳс хэтрэхгүй, учир нь долларыг аль болох их байхаар хариулдаг ($100$ цэнтийг нэг доллар болгоод хариулж ѳгнѳ).

Кайса зѳвхѳн нэг тѳрлийн чихэр авахыг хүсч байгаа, мѳн хариултанд ирэх чихрийн тоог аль болох их байлгахыг хүсч байна. Хамгийн ихдээ хэдэн чихэр авч чадах вэ? Тэмдэглэж хэлэхэд, Кайса хамгийн бага үнэтэй элсэн чихэр авахыг хүсээгүй, зѳвхѳн боломжит хамгийн их тооны чихэр хариултанд авахыг хүсч байгаа.

Оролт

Эхний мѳрѳнд зайгаар тусгаарлагдсан $n, s$ $(1 ≤ n, s ≤ 100)$ бүхэл тоонууд ѳгѳгднѳ.

Дараагийн $n$ мѳрний $i$-р мѳрѳнд $x_{i}$, $y_{i}$ $(1 ≤ x_{i} ≤ 100; 0 ≤ y_{i} < 100)$ бүхэл тоонууд ѳгѳгднѳ, энд $x_{i}$, $y_{i}$ нь $i$-р тѳрлийн элсэн чихрийн үнийг илэрхийлэх доллар, цэнтийн тоо.

Гаралт

Түүний авч чадах хамгийн их чихрийн тоо, эсвэл ямар ч тѳрлийн элсэн чихэр авч чадахгүй бол $-1$ гэж хэвлэ.

Орчуулсан: Sugardorj

Жишээ тэстүүд

Оролт
5 10
3 90
12 0
9 70
5 50
7 0
Гаралт
50
Оролт
5 5
10 10
20 20
30 30
40 40
50 50
Гаралт
-1

Тэмдэглэл

Эхний жишээ тэстний хувьд Кайса дѳрѳвдүгээр тѳрлийн элсэн чихрийг худалдаж авч чадах бѳгѳѳд ингэхэд $50$ чихрийг хариултанд авна.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...