B. Бяцхан Дима ба тэгшитгэл

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Бяцхан Дима тооны хичээлийн турш сахилгагүйтсэн ба догшин багш ноён Пиклэс шийтгэл болгож түүнд дараах бодлогыг ѳгчээ.

Энэ тэгшитгэлийн шийд болох бүх $x$ $(0 < x < 10^{9})$ бүхэл тоог ол:

$x = b*s(x)^{a} + c, $

энд $a$, $b$, $c$ нь ѳгсѳн тогтмол тоонууд ба $s(x)$ нь $x$ тооны аравтын бичлэг дэх цифрүүдийн нийлбэрийг илэрхийлнэ.

Багш энэ бодлогыг Димад хичээл бүрт ѳгдѳг. Тэр зѳвхѳн тэгшитгэлийн $a$, $b$, $c$ параметрүүдийг сольж ѳгсѳѳр байна. Дима муу дүн авах үнэхээр дургүй бѳгѳѳд танаас энэхүү бодлогыг хэрхэн бодох талаар тусламж хүсч байна.

Оролт

Эхний мѳр зайгаар тусгаарлагдсан гурван бүхэл тоог агуулна: $a, b, c$ $(1 ≤ a ≤ 5; 1 ≤ b ≤ 10000;  -10000 ≤ c ≤ 10000)$.

Гаралт

Нийт шийдийн тоо болох $n$ тоог хэвлэ. Дараа нь ѳгсѳн тэгшитгэлийн шийд болох $n$ бүхэл тоог ѳсѳх эрэмбээр байрлуулан хэвлэ. Зѳвхѳн тэгээс их $10^{9}$ тооноос бага шийдүүдийг л хэвлэнэ.

Орчуулсан: Sugardorj

Жишээ тэстүүд

Оролт
3 2 8
Гаралт
3
10 2008 13726 
Оролт
1 2 -18
Гаралт
0
Оролт
2 2 -1
Гаралт
4
1 31 337 967 
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...