G. Эзэн хааны бодлого

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Энэ нь Агуу Берландын эзэнт гүрний үед болсон юм. Нэгэн удаа эзэн хаан бурхдаас захиа зөөгч ирэн суурь нь $n$ оройтой олон өнцөгт байх нэгэн сүм барихыг тушааж байна хэмээн зүүдэлжээ. Дараагийн өглөө нь эзэн хаан суурь нь $n$ оройтой зөв олон өнцөгт байх сүм барихыг тушааж гэнэ. Сүм удалгүй баригдсан боловч эзэнт гүрэнд гай гамшиг нүүрлэснээр сүм нуран унажээ. Газар хөдлөлтөд сүм нуран унасны дараа эзэн хаан тэрээр ямар нэгэн байдлаар бурхдын уур хилэнг хүргэснээ ухаарч гэнэ. Иймд тэрээр нэгэн ухаалаг хүнийг урьж авчруулжээ. Ухаалаг хүн эзэн хаан дээр ирэхэд тэрээр ухаалаг хүнд өөрийн зүүдээ дахин хэлж өгөн түүнээс "ухаалгаас ухаалаг гэгээнтэн минь, би яаж байгаад бурхдын уурыг хүргэснийг хэлж өгөөч?" хэмээн асууж гэнэ. Тэгтэл нөгөө ухаалаг хүн "Эзэнтэн минь, миний бодож тунгааснаар та бурхдын тушаалыг биелүүлэх гэж хэтэрхий яарсан бөгөөд тэднээс ирсэн захианы төгсгөлийн сонсоогүй учраас бурхад уурласан байна" хэмээн хариулжээ.

Үнэндээ ч тийм байж дараах шөнө нь захиа зөөгч хааны зүүдэнд дахин орж ирж гэнэ. Тэрээр эзэн хааныг сүмийн хэлбэрийг төгс төгөлдөр байхаар сонгосонгүй хэмээн буруутгажээ. "Гэхдээ зөв олон өнцөгтөөс илүү төгс ямар дүрс байна гэж!?" хэмээн эзэн хаан өөрийн зүүдэндээ уйлжээ. Үүний хариу болгон захиа зөөгч эзэн хаанд гүйцэд бөгөөд буурьтай хариулт өгчээ:

  • Олон өнцөгтийн бүх оройнууд нь бүхэл тоон координаттай цэгүүд дээр байрлалтай байна.
  • Уг олон өнцөгтийн бүх талуудынх нь уртууд ялгаатай байх ёстой.
  • Ийм байх боломжит бүх олон өнцөгтүүдээс хамгийн урт талынх нь урт нь боломжит хамгийн бага утгатай байх олон өнцөгтийг нь сонгоно.

Та бол уг сүмийн төлөвлөгөөг гаргах дуулгавартай нэгэн архитектор юм. Уг олон өнцөгт нь энгийн (өөртөө үл огтлолцох, үл давхцах ирмэгтэй) гүдгэр олон өнцөгт байна. Гэхдээ дараалсан 3-н орой нь нэг ижил шулуун дээр оршиж болно.

Оролт

Эхний мөрөнд ганц тоо $n$ ($3 ≤ n ≤ 10000$) өгөгдөнө.

Гаралт

Хэрэв шаардагдсан чанаруудыг хангах олон өнцөгт барих боломжтой бол эхний мөрөнд "YES" (хашилтгүйгээр) гэж хэвлэнэ үү. Дараагийн $n$ мөрөнд цагийн зүүний эсрэг дарааллаар олон өнцөгтийн оройнуудын бүхэл тоон координатуудыг хэвлэнэ. Координатуудын абсолют утгууд нь $10^{9}$-ээс хэтрэхгүй байна. Ямар ч 2 орой нь давхцаагүй байна. Ямар ч боломжит хариултыг зөвшөөрнө. Хэрэв ийм байх олон өнцөгтийг байгуулах боломжгүй байвал "NO" (хашилтгүйгээр) гэж хэвлэнэ үү.

Орчуулсан: Баатархүү

Жишээ тэстүүд

Оролт
3
Гаралт
YES
0 0
1 0
0 2
Оролт
3
Гаралт
YES
0 1
-1 0
-1 -1
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...