C. Үхэр зусаг ба бар

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Ѳнѳѳдѳр үхэр зусагнууд ба барнуудын хамтарсан ер бусын онцгой үзүүлбэр циркт тоглогдож байна. Тэд бүгдээрээ талбайн ирмэгийн дагуу тойргоор зогссон байх ба сургагч тэднээр нэгэн хэцүү даалгаврыг үзүүлж байна: тэрээр амьтдын байрлалыг ѳѳрчлѳн бүх үхэр зусагнууд хамт, мѳн бүх барнууд хамт нэг дор зэрэгцэн зогсоохыг хүсч байв. Сургагч амьтдыг эмх замбараагүй байдал үүсгэхгүйгээр хос хосоор байрыг солино. Тэр хоёр амьтанг тойргоос гарч байрлалаа солихыг тушаана. Үхэр зусагнууд бар хажууд нь байхад их тавгүйрхэх ба барнууд бас эргэн тойронд нь их хэмжээний идэш байгааг харан уурлан архирах (зѳвхѳн үхэр зусагаар зогсохгүй амттай үзэгчид бас байгаа) тул сургагч амьтдыг шилжүүлэх хугацааг аль болох бага байлгахыг хүснэ, ѳѳрѳѳр хэлбэл тэр боломжит хамгийн цѳѳн тооны байр солих үйлдэл хийхийг хүсч байв. Түүнд зорилгоо гүйцэтгэхэд нь туслана уу.

Оролт

Эхний мѳр ордонд байгаа бүх амьтдын тоог заах $n$ ($2 ≤ n ≤ 1000$) бүхэл тоог агуулна. Хоёрдахь мѳр амьтдын байрлалыг тодорхойлно. Уг мѳр $n$ ширхэг $"H"$, $"T"$ тэмдэгтийг агуулна. $"H"$-үүдэд үхэр зусаг, $"T"$-үүдэд барнуудын байрлал харгалзна. Ордонд үхэр зусаг, барнаас ядаж нэг нэг ширхэг байгаа. Амьтад ѳгсѳн дарааллаараа цагийн зүүний дагуу байрласан ба нэмж хэлэхэд сүүлийн амьтан эхний амьтантай зэрэгцэн байрлана.

Гаралт

Сургагчийн зорилтыг гүйцэтгэхэд хамгийн цѳѳндѳѳ хэдэн байр солих үйлдэл хийх хэрэгтэйг илэрхийлэх ганц бүхэл тоог хэвлэ.

Орчуулсан: Sugardorj

Жишээ тэстүүд

Оролт
3
HTH
Гаралт
0
Оролт
9
HTHTHTHHT
Гаралт
2

Тэмдэглэл

In the first example we shouldn't move anybody because the animals of each species already stand apart from the other species. In the second example you may swap, for example, the tiger in position $2$ with the hamster in position $5$ and then -- the tiger in position $9$ with the hamster in position $7$.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...