B. Спонсороос ирсэн подволк

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Нэгэн ѳдѳр олны танил тэмцээний олонд танигдсан спонсор уг тэмцээнд оролцогч бүрт подволк бэлэглэхээр шийдэв. Ойлгомжтой асуудал гарч ирсэн нь: нэг талаар ѳгсѳн размер бүрээс хэд шаардлагатай нь тодорхойгүй, нѳгѳѳ талаар хэт их подволк захиалахыг хүсэхгүй (хэрэцээнээс их байх шаардлагагүй) байв. Спонсор $S$, $M$, $L$, $XL$, $XXL$ хэмжээтэй подволкнуудаас хэдийг захиалахыг урьдчилан тооцоолоход тархиа их гашилгажээ. Тэмцээний ѳдѳр $K$ оролцогч ирж подволк авахаар нэг эгнээнд жагссан байв. Оролцогч бүр аль болох ѳѳртѳѳ таарах хэмжээтэйг авахыг хүсч байв (бүх оролцогч $S$, $M$, $L$, $XL$, $XXL$ гэсэн хэмжээнүүдийн нэгийг сонгоно). Оролцогчид жагсаалын эхнээс нэг нэгээр ирж подволкоо авах бѳгѳѳд ѳѳртѳѳ хамгийн тохиромжтойг сонгоно. Хэрвээ тэнд түүнд тохирох хэмжээтэй подволк байвал ямар ч асуудалгүйгээр түүнийг авна. Харин бусад тохиолдолд хэмжээгээрээ хамгийн ойрхон хэмжээтэйг сонгоно (хѳрш хэмжээнүүдийн хоорондох зайг нэг гэж үзэхээр шийдсэн). Ингэж сонгох олон хувилбар байвал арай том хэмжээтэйг (тэр илүү ѳснѳ гэж үзээд) нь авна. Жишээлбэл $L$ хэмжээ таардаг хүний хувьд сонгох хувилбар нь $L$, $XL$, $M$, $XXL$, $S$ дараалалтай байна. Зохион байгуулагчдын хэмжээ болгоноос хэдэн подволк захиалсан жагсаалт болон оролцогчдын хүсч байгаа хэмжээг илэрхийлэх ѳгѳгдлийг ашиглан хэн ямар хэмжээтэй подволк авсныг тодорхойл.

Оролт

Эхний мѳр харгалзах хэмжээ бүрээс хэд байгааг илэрхийлэх, $100$-аас хэтрэхгүй, сѳрѳг биш $N_S$, $N_M$, $N_L$, $N_{XL}$, $N_{XXL}$ таван бүхэл тоог агуулна. Хоёрдахь мѳр оролцогчдын тоог илэрхийлэх $K$ ($1 ≤ K ≤ 1000$) бүхэл тоог агуулна. Дараагийн $K$ мѳр оролцогчдод хамгийн сайн таарах подволкны хэмжээг агуулна. Уг хэмжээнүүд оролцогчдын зогссон дарааллаар ѳгѳгднѳ. Ямар ч байсан $N_S + N_M + N_L + N_{XL} + N_{XXL} ≥ K$ нѳхцѳл биелнэ.

Гаралт

Оролцогч бүрийн хувьд нэг нэг мѳрѳнд түүний авсан подволкны хэмжээг хэвлэ.

Орчуулсан: Sugardorj

Жишээ тэстүүд

Оролт
1 0 2 0 1
3
XL
XXL
M
Гаралт
XXL
L
L
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...