A. Бѳмбѳгтэй тоглоом

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Цэцэрлэгийн багш Наталя Павловна шинээр бѳмбѳгтэй тоглоом нээжээ. Энэ тоглоом нь хүүхдүүдийн бие махбодыг хѳгжүүлээд зогсохгүй тэдэнд хэрхэн тоолохыг зааж байв.

Тоглоом дараах байдлаар явагдна. Хүүхдүүд тойргоор зогсно. Хүүхдүүд цагийн зүүний дагуу $1$-ээс $n$ хүртэлх тоогоор дугаарлагдсан ба $1$ дугаартай хүүхдэд бѳмбѳг байгаа гэж бодъё. Эхлээд нэг дэх хүүхэд бѳмбѳгийг цагийн зүүний дагуу дараагийн хүүхэд рүү, ѳѳрѳѳр хэлбэл $2$ дугаартай хүүхэд рүү шиднэ. Дараа нь $2$ дугаартай хүүхэд бѳмбѳгѳѳ цагийн зүүний дагуу нэг хүүхэд алгасаад дараагийн хүүхэд рүү, ѳѳрѳѳр хэлбэл $4$ дугаартай хүүхэд рүү, дараа нь дѳрѳвдэх хүүхэд бѳмбѳгѳѳ цагийн зүүний дагуу $2$ хүүхэд алгасаад дараагийн хүүхэд рүү, ѳѳрѳѳр хэлбэл $7$ дугаартай хүүхэд рүү, дараа нь долоодахь хүүхэд $3$ хүүхэд алгасаад, түүний дараагийн хүүхэд $4$ хүүхэд алгасаад гэх мэтээр бѳмбѳгѳѳ шиднэ. Энд тойргоор зогсон дамжуулж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Жишээлбэл, $n = 5$ үед $3$ дахь шидэлтийн дараа $2$ дугаартай хүүхдэд дахин бѳмбѳг ирнэ. Эцэст нь, нийт $n-1$ удаа дамжуулаад тоглоом дуусна.

Энэхүү бодлогод тоглоомын туршид бүх хүүхэд бѳмбѳгѳнд хүрсэн байж чадахгүй. Бѳмбѳг ирээгүй хүүхэд маш сэтгэл дундуур байсан ба Наталя Павловнаг түүнд чихэр ѳгѳх хүртэл уйлж байлаа. Шидэлт бүрийн дараа хэнд бѳмбѳг очихыг тодорхойлоход Наталя Павловнад яагаад тусалж болохгүй гэж.

Оролт

Эхний мѳр тойргоор зогссон хүүхдүүдийн тоо болох $n$ ($2 ≤ n ≤ 100$) бүхэл тоог агуулна.

Гаралт

Нэг мѳрѳнд шидэлт бүрийн дараа бѳмбѳг очих хүүхдийн дугаар болох $n-1$ ширхэг бүхэл тоог хэвлэ. Тоонуудыг зайгаар тусгаарла.

Орчуулсан: Sugardorj

Жишээ тэстүүд

Оролт
10
Гаралт
2 4 7 1 6 2 9 7 6
Оролт
3
Гаралт
2 1
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...