C. Пашмак ба автобуснууд

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Пашмак саяхан тээврийн компанид ажилд орсон. Компани $k$ автобустай ба $n$ сурагчтай сургуультай гэрээтэй байв. Сургууль сурагчдаа $d$ ѳдѳр $d$ ялгаатай газар (ѳдѳр бүр нэг газар) аваачихаар тѳлѳвлѳжээ. Ѳдѳр бүр компани уг аялалд бүх автобусаараа хангана. Пашмак автобуснуудад сурагчдыг зохион байгуулж суулгах байв. Тэрээр аль ч хоёр сурагч дотны найзууд болоогүй байхаар зохион байгуулахыг хүсч байна. Түүний энэ инээдтэй санаанд дотны найз болно гэдгээр бүх $d$ ѳдѳр хамт нэг автобусанд аялахыг ойлгоно.

Пашмакийг хачин санаагаа гүйцэлдүүлэхэд нь тусална уу. Бүх автобусыг хязгааргүй багтаамжтай гэж үз.

Оролт

Эхний мѳрѳнд зайгаар тусгаарлагдсан гурван бүхэл тоо $n, k, d$ $(1 ≤ n, d ≤ 1000; 1 ≤ k ≤ 10^{9})$ байрлана.

Гаралт

Тийм байхаар зохион байгуулж чадахааргүй бол $-1$ гэж хэвлэ. Эсрэг тохиолдолд $d$ мѳрѳнд, мѳр бүрт $n$ бүхэл тоог хэвлэ. $i$-р мѳрний $j$-р тоо нь $i$-р ѳдѳр $j$-р сурагчийн суусан автобусны дугаар байна. Автобуснууд $1$-ээс $k$ хүртэл дугаарлагдсан гэж үз.

Орчуулсан: Sugardorj

Жишээ тэстүүд

Оролт
3 2 2
Гаралт
1 1 2 
1 2 1 
Оролт
3 2 1
Гаралт
-1

Тэмдэглэл

Хоёр сурагч дотны найз болохын тулд бүх ѳдѳр хамт суусан байх ёстой. Гэхдээ тэд ѳѳр ѳѳр автобусанд хамт суусан байх боломжтой.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...