B. Пашмак ба цэцэг

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Пашмак Пармидад цэцэрлэгт хоёр цэцэгтэй баглаа бэлэглэхээр шийдэв. Цэцэрлэгт $n$ цэцэг байгаа бѳгѳѳд $i$-р цэцэг $b_{i}$ үнэлгээтэй байв. Пармида үнэхээр ѳвѳрмѳц охин тул хамгийн сайхан хоёр цэцгийг авахыг хүссэнгүй. Харин үнэлгээний зѳрүү хамгийн их хоёр цэцгийг хүсч байв.

Таны даалгавар хоёр зүйлийг тооцоолох ёстой:

  1. Пашмакийн Пармидад ѳгч чадах хоёр цэцгийн үнэлгээний хамгийн их зѳрүүг олох.
  2. Пашмак эдгээр цэцэгсийг хэдэн янзаар сонгох боломжтойг тоолох. Ядаж нэг цэцгээрээ ялгаатай бол ялгаатай боломж гэж үзнэ.

Оролт

Эхний мѳр $n$ $(2 ≤ n ≤ 2*10^{5})$ бүхэл тоог агуулна. Дараагийн мѳрѳнд $n$ ширхэг бүхэл тоо $b_{1}$, $b_{2}$, ..., $b_{n}$ $(1 ≤ b_{i} ≤ 10^{9})$ зайгаар тусгаарлагдан байрлана.

Гаралт

Ганц мѳрѳнд хоёр бүхэл тоог агуулсан байна. Энэ нь харгалзан хамгийн их зѳрүү болон сонгох боломжийн тоо байна.

Орчуулсан: Sugardorj

Жишээ тэстүүд

Оролт
2
1 2
Гаралт
1 1
Оролт
3
1 4 5
Гаралт
4 1
Оролт
5
3 1 2 3 1
Гаралт
2 4

Тэмдэглэл

Гуравдугаар жишээний хувьд хамгийн их зѳрүү нь $2$ ба ийм байх $4$ боломж нь:

  1. Нэг, хоёрдугаар цэцгийг сонгох;
  2. Нэг, тавдугаар цэцгийг сонгох;
  3. Дѳрѳв, хоёрдугаар цэцгийг сонгох;
  4. Дѳрѳв, тавдугаар цэцгийг сонгох.
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...