A. Пашмак ба цэцэрлэг

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Пашмак жилийн ѳмнѳѳс Пармида гэдэг үзэсгэлэнтэй охинд дурлаад байгаа билээ...

Ѳнѳѳдѳр Пашмак түүнтэй романтик цэцэрлэгт болзоо тогтсон. Харамсалтай нь Пашмак цэцэрлэг хаана байдгийг мартчихжээ. Гэхдээ тэр цэцэрлэгийн талууд нь координатын тэнхлэгүүдтэй параллель, квадрат хэлбэртэй гэдгийг нь санаж байлаа. Тэр бас квадратын орой бүрт яг ганц мод байдгийг санаж байв. Одоогоор Пашмак тэдгээр моднуудаас зѳвхѳн хоёрых нь байрлалыг мэдэж байна. Түүнд үлдсэн хоёр модны байрлалыг олоход нь тусална уу.

Оролт

Эхний мѳр хоёр модны байрлалыг заах зайгаар тусгаарлагдсан $x_{1}, y_{1}, x_{2}, y_{2}$ $( - 100 ≤ x_{1}, y_{1}, x_{2}, y_{2} ≤ 100)$ бүхэл тоонуудыг агуулна. Эдгээр цэгүүд нь ялгаатай.

Гаралт

Хариу байхгүй бол $-1$ гэж хэвлэ. Бусад тохиолдолд үлдсэн хоёр модны байрлалыг заах $x_{3}, y_{3}, x_{4}, y_{4}$ тоонуудыг зайгаар тусгаарлан хэвлэ. Хэд хэдэн хариутай бол дуртайгаа хэвлэ.

$x_{3}, y_{3}, x_{4}, y_{4}$ тоонууд $( - 1000 ≤ x_{3}, y_{3}, x_{4}, y_{4} ≤ 1000)$ мужид байх ёстойг анхаарна уу.

Орчуулсан: Sugardorj

Жишээ тэстүүд

Оролт
0 0 0 1
Гаралт
1 0 1 1
Оролт
0 0 1 1
Гаралт
0 1 1 0
Оролт
0 0 1 2
Гаралт
-1
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...