D. Бинго!

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Бинго тоглоомыг $1$-ээс $75$-ийн хоорондох давхцаагүй тоонуудаар дүүргэсэн $5 × 5$ хэмжээтэй хавтгайд тоглодог. Энэ бодлогын хувьд та $1$-ээс $m$-ийн хоорондох давхцаагүй тоонуудтай $n × n$ хэмжээтэй хавтгайд тоглодог ерөнхий хувилбарыг авч үзнэ $(m ≥ n^{2})$.

Тоглогч эхлээд санамсаргүй үүсгэсэн Бингоны нүднүүдээс сонгоно (боломжит бүх талбаруудад нэгэн жигд үүсгэнэ). Дараа нь $1$-ээс $m$-ийн хоорондох давхцаагүй $k$ тоонуудыг санамсаргүйгээр нэрлэнэ ($k$ олонлогийг бүх боломжит тоонуудаас ижил эрхээр нэрлэнэ). Хавтгай дээр байгаа нэрлэсэн тоо бүрийн нүдийг тоглогч тэмдэглэнэ. Эцсийн оноо нь 2 хүчин зүйлээр өснө (ингэхдээ бүрэн бөглөгдсөн мөрийн тоон дээр бүрэн бөглөгдсөн баганын тоог нэмнэ).

Тооцоолсон онооны утгыг тодорхойлно. Тооцоолсон оноо нь магадгүй маш их байж болно. Хэрвээ тооцоолсон оноо нь $10^{99}$-с их бол $10^{99}$-н оронд "$1e99$" гэж хашилтгүйгээр хэвлэнэ.

Оролт

Оролт нь гурван бүхэл $n$, $m$, $k$ $(1 ≤ n ≤ 300; n^{2} ≤ m ≤ 100000; n ≤ k ≤ m)$ тоонуудаас бүрдэнэ.

Гаралт

$10^{99}$-с бага ба тооцоолсон оноог хэвлэнэ. Таны хариултын үнэмлэхүй ба харьцангуй алдаа нь $10^{ - 9}$ байх ёстой

Орчуулсан: Даариймаа

Жишээ тэстүүд

Оролт
1 2 1
Гаралт
2.5
Оролт
2 4 3
Гаралт
4
Оролт
7 59164 40872
Гаралт
3.1415926538
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...