C. Сонгууль

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Чи Оросын нэгэн жижиг хотын захирагчаар ажилладаг. Мөн чи зарим нэг санал асуулга, судалгаа явуулсаны үндсэн дээр хотын хүн бүрийг хэнд санал өгөх гэж байгааг мэдсэн ба яг одоо санал өгөх гэж байгаа хүнийхээ оронд чиний төлөө санал өгсөн хүнд хахуулийн мөнгө өгөх болно. Чи сонгуульд ялахын тулд хахуульд зарцуулах шаардлагатай мөнгөний хамгийн бага хэмжээг мэдэхийг хүсэж байна. Сонгуульд ялахын тулд бусад нэр дэвшигчдээсээ заавал илүү санал авсан байх ёстой.

Оролт

Эхний мөрөнд хотын сонгогчдын тоо болох $n$ ($1 ≤ n ≤ 10^{5}$) бүхэл тоог оруулна. Дараагийн $n$ мөрүүд нь нэг сонгогчийг илэрхийлэх ба $a_{i}$, $b_{i}$ ($0 ≤ a_{i} ≤ 10^{5}; 0 ≤ b_{i} ≤ 10^{4}$) хоёр бүхэл тоо агуулна. Энэ нь сонгогчийн саналаа өгөх гэж байгаа нэр дэвшигчийн тоо ба сонгогчийн бодлыг өөрчлөхийн тулд төлөх мөнгөний хэмжээ болно. Чи бол нэр дэвшигч $0$ юм (тэгэхээр хэрэв сонгогч чамд санал өгөх гэж байсан бол $a_{i}$ тэгтэй тэнцүү байна, энэ тохиолдолд $b_{i}$ ч бас тэгтэй тэнцүү байна).

Гаралт

Нэг бүхэл тоо хэвлэнэ. Энэ нь сонгуульд ялахын тулд зарцуулах хамгийн бага мөнгөний хэмжээ юм.

Орчуулсан: Даариймаа

Жишээ тэстүүд

Оролт
5
1 2
1 2
1 2
2 1
0 0
Гаралт
3
Оролт
4
1 2
1 2
2 1
0 0
Гаралт
2
Оролт
1
100000 0
Гаралт
0
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...