D. Олон тоглолт

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Андрей, Федор, Алекс гурав бол бүтээлч залуус юм. Тэд одоо хоёр тоглогч хамтдаа үг бүтээж тоглодог тоглоом зохиох гэж байна.

$n$ ширхэг хоосон биш тэмдэгт мөр өгөгдөнө. Тоглоомын эхэнд хоосон тэмдэгт мөр өгөгдөх бөгөөд хоёр тоглогч хамтдаа үг бүтээнэ. Тухайн тоглогчийн ээлж болвол үгийн төгсгөлд нэг үсэг нэмэх ба үүссэн үг нь өгөгдсөн тэмдэгт мөрүүдийн аль нэгнийх нь эхлэл болох ёстой. Дээрх нөхцлийн дагуу үргэлжлүүлж чадахгүй болсон нь ялагдана.

Андрей, Алекс хоёр $k$ удаа тоглохоор шийдсэн. $i$-ээр тоглоомонд ялагдсан нь $i+1$-ээр тоглоомыг эхлүүлнэ. Хамгийн сүүлийн буюу $k$ дугаар тоглоомонд ялсан нь бүх тоглоомын ялагч болхоор шийдсэн. Андрей, Алекс хоёр аль хэдийн тоглоод эхэлсэн ба Федор хоёр тоглогчийн хэн нь ялахыг мэдмээр байгаа бол түүнд тусална уу.

Оролт

Эхний мөрөнд $n$, $k$ ($1 ≤ n ≤ 10^{5}$; $1 ≤ k ≤ 10^{9}$) хоёр бүхэл тоо байна.

Дараагийн $n$ мөрнүүдэд бүлгээс авсан хоосон биш тэмдэгт мөр байна. Бүлгийн бүх тэмдэгт мөрийн урт нь $10^{5}$-аас ихгүй ба жижиг Англи үсэгнүүд байна.

Гаралт

Хэрэв тоглоомыг эхлүүлсэн тоглогч хожвол "First" эсрэг тохиолдолд "Second" гэж хэвлэнэ (хашилтгүйгээр).

Орчуулсан: Даариймаа

Жишээ тэстүүд

Оролт
2 3
a
b
Гаралт
First
Оролт
3 1
a
b
c
Гаралт
First
Оролт
1 2
ab
Гаралт
Second
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...