C. Уйтгар

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Алекс уйтгарлах дургүй. Тэр дандаа уйтгарладаг тул тоглоом зохиохоор боллоо. Нэгэн ѳвлийн шѳнѳ тэр тоглоом бодож олон түүнийгээ тоглохоор шийдлээ.

$n$ бүхэл тооноос бүрдсэн $a$ дараалал ѳгѳгднѳ. Тоглогч хэд хэдэн үйлдэл хийж чадна. Нэг үйлдлээр дарааллаас нэг элемент сонгон авч (үүнийг $a_{k}$ гэе) устгаад, мѳн дээрээс нь утга нь $a_{k} + 1$, $a_{k} - 1$ байх бүх элементийг устгана. Энэ алхмаар тоглогч $a_{k}$ оноог авна.

Алекс тѳгс тѳгѳлдѳр байх үзэлтэй тул боломжит хамгийн их оноог авахыг хүслээ. Түүнд тусална уу.

Оролт

Эхний мѳрѳнд Алексийн дараалал дахь тоонуудын тоо $n$ ($1 ≤ n ≤ 10^{5}$) байрлана.

Хоёрдугаар мѳр $a_{1}$, $a_{2}$, ..., $a_{n}$ ($1 ≤ a_{i} ≤ 10^{5}$) тоонуудыг агуулна.

Гаралт

Алексийн авч чадах боломжийн хамгийн их оноо болох бүхэл тоог хэвлэ.

Орчуулсан: Sugardorj

Жишээ тэстүүд

Оролт
2
1 2
Гаралт
2
Оролт
3
1 2 3
Гаралт
4
Оролт
9
1 2 1 3 2 2 2 2 3
Гаралт
10

Тэмдэглэл

Гуравдугаар жишээг авч үзье. Эхлээд аль нэг $2$ утгатай элементийг сонгоно. Энэ үйлдлийн дараа дараалал $[2, 2, 2, 2]$ хэлбэртэй болно. Тэгээд дѳрвѳн үйлдлээр үйлдэл бүрт аль нэг $2$ утгатай элементийг сонгон авна. Ингэхэд нийт $10$ оноотой болно.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...