B. 4 цэгтэй тахир шугам

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Эсрэг оройнууд нь $(0, 0)$, $(n, m)$ цэгүүд дээр байрлах тэгш өнцөгт тор өгөгдсөн. Та энэ торны зангилааны цэгүүдээс өөрийгөө огтолж болох, тахир шугам үүсдэг байхаар яг 4 ялгаатай цэгийг сонгох ёстой. Энэ тахир шугам аль болох урт байх ёстой.

Тахир шугамыг $p_{1}, p_{2}, p_{3}, p_{4}$ гэж тодорхойлбол энэ нь $p_{1} p_{2}, p_{2} p_{3}, p_{3} p_{4}$ гэсэн хэрчмүүдээс бүрдэх ба урт нь эдгээр хэрчмүүдийн нийлбэр байна.

Оролт

Ганц мөрөнд $n$, $m$ $(0 ≤ n, m ≤ 1000)$ бүхэл тоог агуулна. Энэ тор нь ядаж 4 ялгаатай цэг агуулна.

Гаралт

4 мөрөнд, мөр бүрт хамгийн их урттай тахир шугамыг илэрхийлэх $p_{1}, p_{2}, p_{3}, p_{4}$ цэгүүдийн координатыг зайгаар тусгаарлан хэвлэ.

Шүүлтийн програм таны хариуг $10^{ - 6}$ нарийвчлалтайгаар бодлогын хариутай харьцуулна.

Орчуулсан: Sugardorj

Жишээ тэстүүд

Оролт
1 1
Гаралт
1 1
0 0
1 0
0 1
Оролт
0 10
Гаралт
0 1
0 10
0 0
0 9
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...