A. Eevee

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Та IPSC 2014 тэмцээний К бодлогын үгийн сүлжээг бөглөж байна. Нэгээс бусад үгийг бөглөчихөв. Үлдсэн ганц асуултын хариуг гүүглдээд хайхад байх боломжит дараах ялгаатай хариунууд гарч ирэв: Vaporeon, Jolteon, Flareon, Espeon, Umbreon, Leafeon, Glaceon, Sylveon.

Та энэ үгийн урт ба зарим үсгийг мэдэж байгаа. Энэ үгийн сүлжээг зохиогч нь хоёрдмол утгагүйгээр зохиосон, өөрөөр хэлбэл эдгээр найман үгний яг нэг нь л урт болон мэдэгдэж байгаа үсгүүдэд таарах ёстой. Таны даалгавар бол энэ үгийг олох.

Оролт

Эхний мөр тэмдэгт мөрийн урт болох $n$ ($6 ≤ n ≤ 8$) тоог агуулна.

Дараагийн мөрөнд $n$ үсэгтэй, үсэг бүр нь жижиг үсэг юмуу цэгүүд (үгийн сүлжээний хоосон нүдийг заах) байх тэмдэгт мөр байрлана.

Гаралт

Уг асуултанд тохирох нэрийг хэвлэ. Зөвхөн жижиг үсэг ашиглах ёстой.

Орчуулсан: Sugardorj

Жишээ тэстүүд

Оролт
7
j......
Гаралт
jolteon
Оролт
7
...feon
Гаралт
leafeon
Оролт
7
.l.r.o.
Гаралт
flareon

Тэмдэглэл

Энд нэрнүүдийн олонлогийг бодолтондоо шууд хуулж хэрэглэж болохоор хэлбэрт оруулан бичлээ:

["vaporeon", "jolteon", "flareon", "espeon", "umbreon", "leafeon", "glaceon", "sylveon"]

{"vaporeon", "jolteon", "flareon", "espeon", "umbreon", "leafeon", "glaceon", "sylveon"}

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...