C. Тоглолтын үр дүнг таамаглах

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Хөл бөмбөгийн тэмцээнд $n$ тоглолт байна. Үүнд гурван баг оролцож байгаа. $k$ тоглолт аль хэдийн явагдсан.

Та бол хөлбөмбөгийн шунахай дэмжигч боловч саяхан $k$ тоглолтыг алгассан. Азаар танд эдгээр $k$ тоглолтын хувьд найзынхаа таамгийг санаж байна. Таны найз баг бүрийн хувьд яг хожсон тоог нь хэлэхгүй. Үүний оронд эхний болон хоёр дахь багийн хожлын тооны үнэмлэхүй ялгаа нь $d_{1}$ ба хоёрдугаар болон гуравдугаар багийн хоорондох нь $d_{2}$ байх болно гэж бодсон.

Та багуудын алийг нь ч тэмцээнд хожуулахыг хүсэхгүй байгаа буюу баг бүр $n$ тоглолтын дараа ижил тоон хожилтой байна гэсэн үг. Энэ нь та ямар ч баг уг тэмцээнд хожихгүй байхаар найзын тань таамагтай таарах хүчинтэй тэмцээн оршин байх уу гэдгийг мэдэхийг хүссэн шалтгаан юм.

Тоглолтын үр дүнд тэнцэнэ гэж байхгүй ба нэг бол хожно нэг бол хожигдоно.

Оролт

Оролтын эхний мөрөнд жишээ тестүүдийн тоотой харгалзах бүхэл тоон утга $t$ $(1 ≤ t ≤ 10^{5})$ байна.

Дараагийн $t$ мөр бүрт зайгаар тусгаарлагдсан дөрвөн бүхэл тоон утга $n, k, d_{1}, d_{2}$ $(1 ≤ n ≤ 10^{12}; 0 ≤ k ≤ n; 0 ≤ d_{1}, d_{2} ≤ k)$ байх ба тухайн тестийн өгөгдөл байна.

Гаралт

Тестийн тохиолдол бүрийн хувьд хэрвээ тэмцээн ялагчгүй байх боломжтой бол "$yes$"-г харин бусад тохиолдолд "$no$"-г (хашилтгүйгээр) нэг мөрөнд хэвлэ.

Орчуулсан: Г.Мэндбаяр

Жишээ тэстүүд

Оролт
5
3 0 0 0
3 3 0 0
6 4 1 0
6 3 3 0
3 3 3 2
Гаралт
yes
yes
yes
no
no

Тэмдэглэл

Жишээ 1. Ямар ч тоглолт болоогүй байна $(k = 0, d_{1} = 0, d_{2} = 0)$. Хэрвээ гурван тоглолт байвал (1-2, 2-3, 3-1) байх ба баг бүр нэг хожно тэгээд төгсгөлд нь баг бүр нэг хожилтой байна.

Жишээ 2. Та бүх тоглолтыг алгассан $(k = 3)$. Энд $d_{1} = 0$ ба $d_{2} = 0$ байгаагаас тэмцээнд ялагч байхгүйгээр гурван тоглолтыг тоглуулах зам байна (өмнөх жишээн дээр тодорхойлсон), ингээд хариу "$yes$".

Жишээ 3. Та 4 тоглолт алгассан ба $d_{1} = 1, d_{2} = 0$ байна. Эдгээр дөрвөн тоглолт нь: 1-2 (2 хожсон), 1-3 (3 хожсон), 1-2 (1 хожсон), 1-3 (1 хожсон) байж болно. Одоо эхний баг 2 хожилтой, хоёр дахь баг 1 хожилтой, гурав дахь баг 1 хожилтой байна. Үлдсэн хоёр тоглолт: 1-2 (2 хожно), 1-3 (3 хожно) байж болно. Эцэст нь бүх багууд ижил хожилтой (2 хожил) болно.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...