B. Массивыг эрэмбэлэх

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Та програмист ба массивт маш их дуртай. Таны төрсөн өдрөөр найзууд чинь $n$ ширхэг ялгаатай тоонуудаас бүрдсэн $a$ массив өгсөн.

Харамсалтай нь $a$ массивын хэмжээ хэтэрхий жижиг ба та илүү том массив хүссэн. Таны найзууд танд том массив өгөхийг зөвшөөрсөн ба гэхдээ зөвхөн дараах асуултад зөв хариулвал: $a$ массивын дараалсан элементүүдтэй яг нэг хэсгийг тасалж аваад хойноос нь урагш нь урвуулж байрлуулаад буцаан тавьснаар $a$ массивыг эрэмбэлэгдсэн (өсөхөөр) хэлбэрт оруулж болох уу.

Оролт

Оролтын эхний мөр нь $a$ массивын хэмжээ $n$ ($1 ≤ n ≤ 10^{5}$) бүхэл тоог агуулна.

Хоёр дахь мөр нь $n$ ширхэг зайгаар тусгаарлагдсан ялгаатай бүхэл тоонууд агуулна: $a[1], a[2], ..., a[n]$ ($1 ≤ a[i] ≤ 10^{9}$).

Гаралт

Хариултаас хамаарч "yes" эсвэл "no" (хашилтгүйгээр) гэж хэвлэнэ.

Хэрвээ "yes" гэж хариулсан бол зайгаар тусгаарлагдсан хоёр бүхэл тоонууд хэвлэнэ. Эдгээр нь урвуулж байрлуулсан хэсгийн эхлэлийн болон төгсгөлийн (эхлэл нь төгсгөлөөсөө их байж болохгүй) дугаарыг илэрхийлнэ. Хэрвээ эдгээр дугааруудыг сонгох олон арга байгаа бол тэдгээрийн аль нэгийг хэвлэнэ.

Орчуулсан: Даариймаа

Жишээ тэстүүд

Оролт
3
3 2 1
Гаралт
yes
1 3
Оролт
4
2 1 3 4
Гаралт
yes
1 2
Оролт
4
3 1 2 4
Гаралт
no
Оролт
2
1 2
Гаралт
yes
1 1

Тэмдэглэл

Жишээ 1. Та эрэмбэлэгдсэн $[1, 2, 3]$ массивыг бүхэлд нь урвуулж чадна.

Жишээ 3. Массивын эрэмбэлэгдсэн хэлбэр оруулахуйц урвуулах хэсэг байхгүй.

Тодорхойлолтууд

$a$ массивын $[l, r]$ хэсэг $a[l], a[l + 1], ..., a[r]$ дараалал.

Хэрвээ танд $n$ хэмжээтэй $a$ массив байгаа ба $[l, r]$ хэсгийг буцаасан бол массив ийм болно:

$a[1], a[2], ..., a[l - 2], a[l - 1], a[r], a[r - 1], ..., a[l + 1], a[l], a[r + 1], a[r + 2], ..., a[n - 1], a[n].$

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...