A. Жууху ба хүүхдүүд

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Жуухугийн сургуульд $n$ хүүхэд сурдаг. Жууху тэдэнд чихэр тараахаар болов. Бүх хүүхдүүд $1$-ээс $n$ хүртэл дугаалагдсан ба $i$-р хүүхэд хамгийн багадаа $a_{i}$ чихэр авах хүсэлтэй байгаа.

Жууху хүүхдүүдээс дараалан жагсахыг хүсэв. Эхлээд $i$-р хүүхэд $i$-р байрлалд зогссон байна. Дараа нь Жууху дараах алгоритмын дагуу чихрээ тарааж эхэлжээ.

  1. Дарааллын эхний хүүхдэд $m$ чихэр өгнө.
  2. Хэрвээ энэ хүүхдэд чихэр хангалтгүй санагдвал хүүхэд дарааллын төгсгөлд очно, үгүй бол гэрлүүгээ явна.
  3. Мөр хоосон биш бол эхний хоёр алхамыг давтан хийнэ.

Бүх хүүхдүүд дарааллаар гэрлүүгээ явсан гэж үзье. Жууху энэ дарааллын хамгийн сүүлийн хүүхдийг мэдэхийг хүссэн.

Оролт

Эхний мөрөнд хоёр бүхэл $n, m$ $(1 ≤ n ≤ 100; 1 ≤ m ≤ 100)$ тоонуудыг оруулна. Хоёр дахь мөрөнд $n$ ширхэг бүхэл $a_{1}, a_{2}, ..., a_{n}$ $(1 ≤ a_{i} ≤ 100)$ тоонууд өгөгдөнө.

Гаралт

Нэг бүхэл тоо хэвлэнэ. Энэ бол сүүлийн хүүхдийн дугаарын тоо юм.

Орчуулсан: Даариймаа

Жишээ тэстүүд

Оролт
5 2
1 3 1 4 2
Гаралт
4
Оролт
6 4
1 1 2 2 3 3
Гаралт
6

Тэмдэглэл

Эхний жишээг авч үзье.

Эхний хүүхэд 1 хоёр чихэр авч харьсан. Дараагийн 2-р хүүхэд нь 2 чихэр аваад дарааллын төгсгөл рүү явсан. Одоогоор дараалал [3, 4, 5, 2] гэж харагдана (дараалал дахь хүүхдүүдийн дарааллын индекс). Дараа нь 3-р хүүхэд 2 чихэр аваад гэрлүүгээ явсан ба 4-р хүүхэд 2 чихэр аваад дарааллын төгсгөлд очсон. Одоо дараалал [5, 2, 4] болсон. Үүний дараа 5-р хүүхэд 2 чихэр аваад гэрлүүгээ яваад 2-р хүүхэд мөн 2 чихэр аваад гэрлүүгээ явсан. Ингээд эцэст нь 4-р хүүхэд 2 чихэр аваад гэрлүүгээ явсан.

4-р хүүхэд хамгийн сүүлд гэрлүүгээ явсан.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...