J. Мод суулгалт

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Вася бол _Ногоонкод_ зэрлэг байгалийн амьдралыг хамгаалах нийгэмлэгийн гишүүн. Нэгэн өдөр тэр $n × m$ хэмжээтэй өмчлөгдөөгүй хоосон талбай олоод тэрийгээ ой болгохоор шийджээ. Вася нийт 1-ээс $nm$ хүртэлх өндөрүүдтэй $nm$ ширхэг мод тарина. Ойгоо илүү байгалийн мэт харагдуулахын тулд тэр ямар ч хөрш 2 модны өндрийн зөрүүг 1-ээс их байлгахыг хүсэж байгаа. Васяд дараах нөхцөл биелэхээр ой тарихад нь тусла.

Оролт

Эхний мөрөнд талбайн хэмжээг илтгэх $n, m$ ($1 ≤ n, m ≤ 100$) тоонууд өгөгдөнө.

Гаралт

Хэрэв ямар ч хариу олдохгүй бол "$-1$"-ийг хэвлэ. Үгүй бол мөр бүртээ $m$ тоо агуулах $n$ мөр хүснэгтийг хэвлэ. Тоо бүр нь тухайн байршилд ямар өндөртэй мод тарихыг илтгэнэ. Хэрэв олон хариутай бол хүссэн нэгээ хэвлэ.

Орчуулсан: Энхсанаа

Жишээ тэстүүд

Оролт
2 3
Гаралт
3 6 2
5 1 4
Оролт
2 1
Гаралт
-1
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...