I. $TCMCF+++$

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Васяд $TCMCF+++$ дээрх програмын тэмцээний дүрэм сонирхолтой санагдав. Тэмцээнд $n$ бодлого ирэх ба бодлого бүр бүхэл тоон оноотой (эерэг, сѳрѳг, бүр тэг оноотой ч байж болно). $TCMCF+++$-ийн дүрмийн дагуу, зѳвхѳн давсан бодлогуудын оноог авах ба нийт оноог нь тооцохдоо түүний давуулсан бодлогуудын онооны үржвэрээр тооцно. Хэрвээ нэгийг ч бодоогүй бол тэр хүн эцсийн жагсаалтад орохгүй ба түүнийг оролцогч гэж үзэхгүй. Вася эндээс хамгийн их оноог авахын тулд дандаа бүх бодлогыг бодох шаардлагагүй юм байна гэдгийг ойлгов. Харамсалтай нь тэр үүнийг тэмцээн дууссаны дараа л ойлгожээ. Одоо тэр хамгийн их оноог авахын тулд аль аль бодлогыг бодох байсныг олоход таныг туслах эсэхийг асууж байна.

Оролт

Эхний мѳр ирсэн бодлогуудын тоо болох $n$ ($1 ≤ n ≤ 100$) бүхэл тоог агуулна. Дараагийн мѳрѳнд $n$ ширхэг, $i$-р бодлогын оноо болох $c_i$ ($- 100 ≤ c_i ≤ 100$) бүхэл тоонууд ѳгѳгднѳ. Адилхан оноотой бодлогууд байж болно.

Гаралт

Хамгийн их оноог авахын тулд бодох ёстой бодлогуудын оноог зайгаар тусгаарлан хэвлэ. Ядаж нэг бодлого бодсон байх ёстой гэдгийг битгий мартаарай. Хэд хэдэн хариутай бол аль нэгийг нь хэвлэ.

Орчуулсан: Sugardorj

Жишээ тэстүүд

Оролт
5
1 2 -3 3 3
Гаралт
3 1 2 3 
Оролт
13
100 100 100 100 100 100 100 100 100 100 100 100 100
Гаралт
100 100 100 100 100 100 100 100 100 100 100 100 100 
Оролт
4
-2 -2 -2 -2
Гаралт
-2 -2 -2 -2 
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...