G. Анхны тооны бодлого

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Берландад анхны тоонууд моодонд орж байгаа бөгөөд олны хүндэтгэлийг хүлээсэн иргэд зөвхөн анхны тоон дугаартай давхруудад амьдардаг байв. Зоос цуглуулагчид анхны тоон утгатай зооснуудын үнийг өндрөөр үнэлдэг байв. Түүнчлэн анхны тоон бүх өдрүүд нь амралтын өдрүүд байдаг!

Гэхдээ эдгээр нь Берландын хүмүүсийг хараахан хангалттай аз жаргалтай болгоогүй байв. Нийслэл хотын төв гудам-д $n$ ширхэг байшин байрлах бөгөөд 1-ээс $n$ хүртэл дугаарлагдсан байв. Засгийн газар байшин болгоныг ямар нэгэн өнгөөр будахаар шийдсэн бөгөөд ингэснээр өнгө болгоноор будагдсан байшингуудын дугааруудын нийлбэр нь анхны тоо байх юм.

Харамсалтай нь хотын зарим иргэд уг шийдвэрийг зөвшөөрөхгүй байв. Тэд нийслэл хотын төв гудам-д байрлах байшингуудыг олон янзын өнгөөр будахыг хүсэхгүй байгаа учраас уг шийдвэрийг эсэргүүцжээ. Иймд засгийн газар боломжит хамгийн цөөн тооны өнгө ашиглан байшингуудыг будахаар шийджээ. $n$ ширхэг байшингуудын байшин болгон нь заавал ямар нэгэн өнгөөр будагдсан байх ёстой юм. Түүнчлэн нэг өнгөөр будагдсан байшингууд бүгд нэг дор дараалан байрлаж болохгүй бөгөөд бусад ямар ч янзын будалт нь зөвшөөрөгдсөн байна.

Байшингуудыг будаж эхлэх хүртэл 5 хүрэхгүй цаг үлдсэн байгаа тул та засгийн газарт туслан өнгө болгоны хувьд тухайн өнгөөр будагдсан байшингуудын дугааруудын нийлбэр нь анхны тоо байх бөгөөд ашигласан өнгөний тоо нь боломжит хамгийн цөөн байхаар будах арга олж өгнө үү.

Оролт

Ганц мөрөнд нийслэл хотын үндсэн гудам-д байрлах байшингуудын тоо болох бүхэл тоо $n$ ($2 ≤ n ≤ 6000$) өгөгдөнө.

Гаралт

$n$ ширхэг тоонуудын дараалал хэвлэх бөгөөд эдгээрийн $i$-дахь тоо нь $i$ дугаартай байшинг будсан өнгөний дугаарыг илэрхийлнэ. Өнгөнүүдийг 1-ээс эхлэн дугаарласан байна. Ямар ч дарааллаар будаж болно. Хэрэв уг бодлогыг бодох хэд хэдэн бодолт байвал та тэдгээрийн алийг нь ч хэвлэсэн болно. Хэрэв будах ямар ч арга байхгүй бол $-1$ гэж хэвлэнэ үү.

Орчуулсан: Баатархүү

Жишээ тэстүүд

Оролт
8
Гаралт
1 2 2 1 1 1 1 2
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...