F. Ямаа ба чоно

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Нэгэн удаа Вася $m$ тооны ямаа, $m$ тооны чоныг голын нэг эргээс нөгөө эрэг рүү зөөх хэрэгтэй болов. Завь $n$ тооны амьтны багтаамжтай ба Вася $n$-ээс цөөн амьтныг завин дээр гаргах боломжтой. Хэрэв голын нэг эрэг дээр эсвэл завин дээр чоно ямаанаас тоогоор илүү байвал чононууд ямаануудыг идэх аюултай. Вася голын нэг эргээс нөгөө эрэг рүү завиар явахдаа өөртэйгөө хамт дор хаяж нэг амьтан авч явах ёстой. Үгүй бол тэр ганцаараа уйтгарлахаас гадна сэтгэлээр унана.

Завь голын эрэгт хүрэхэд бүх амьтад завинаас нэгэн зэрэг бууж дараа нь Васягийн сонгосон амьтад завин дээр нэгэн зэрэг гарна. Учир нь эрэг дээр ирсэн амьтад завинаас буугаад Васягийн сонгосон амьтад завин дээр гарах үйл явц удаан үргэлжилбэл аль нэгнээ идэх магадлалтай. Вася бүх амьтдыг голын нэг эргээс нөгөө эрэгт бие биенд нь идүүлэлгүй хүргэх ёстой ба ингэж чадвал тэрээр сэтгэл хангалуун байх болно.

Тэр хамгийн багадаа голыг хэдэн удаа гатлах ёстой вэ?

Оролт

Эхний мөр нь нийт амьтдын тоо болон завины багтаамжийг харуулсан зайгаар тусгаарлагдсан $m$, $n$ ($1 ≤ m, n ≤ 10^{5}$) гэсэн хоёр бүхэл тоо агуулна.

Гаралт

Хэрэв бүх амьтдыг тээвэрлэх боломжгүй бол ямаанууд идүүлэлгүй амьд гарах учир хэн ч сэтгэлээр унахгүй тул -1 гэж хэвлэнэ. Үгүй бол Вася хэдэн удаа гол гатлах ёстойг харуулсан ганц тоо гарга.

Орчуулсан: Энхгэрэл

Жишээ тэстүүд

Оролт
3 2
Гаралт
11
Оролт
33 3
Гаралт
-1

Тэмдэглэл

Эхний загвар нь хүүхдүүдийн сайн мэдэх бодлоготой ижил болно.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...