E. Найруулагч

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Вася бол Берландын кино найруулагч бөгөөд одоо тэрээр блокбастер-ын шинэ анги болох "The Unexpected" киног найруулж байгаа юм. Вася өөрийн олон жилийн туршлагадаа үндэслэн гол дүрийн нэр болон овгийг оновчтой сонгох нь хэр их чухал болохыг олж мэдсэн юм. Тэрээр өөрийн хэрэглэхийг хүссэн $n$ ширхэг нэр болон $n$ ширхэг овгийн бүртгэл гаргажээ. Вася гол дүрүүдийг хэрхэн нэрлэхээ хараахан шийдээгүй байгаа учраас одоо ямар ч нэрийг ямар ч овогтой тохируулж болох юм. Одоо тэрээр бүх гол дүрүүдийн бүртгэлийг дараах хэлбэртэйгээр гаргана: "$нэр_{1}$ $овог_{1}$, $нэр_{2}$ $овог_{2}$, $...$, $нэр_{n}$ $овог_{n}$", ө.х бүх нэр-овог гэсэн хосууд нь хоорондоо яг нэг таслал болон нэг хоосон зайгаар тусгаарлагдсан байх бөгөөд тухайн нэр нь овгоосоо яг нэг хоосон зайгаар тусгаарлагдсан байна. Хамгийн эхэнд Вася нэр болон овог нь нэг ижил үсгээр эхэлж байх хосуудын тоог хамгийн их байлгахыг хүсэх юм. Хэрэв ийм байх хэд хэдэн боломжит хувилбарууд байвал Вася хэл зүйн дарааллаар хамгийн бага нэгийг нь сонгох юм. Түүнд тусална уу.

Хариулт нь дээр өгөгдсөн хэлбэрийн дагуу нэг мөрөнд хэвлэгдэх ёстой ба шаардлагатай таслалууд болон хоосон зайнуудыг агуулсан байна. Мөн хариулт нь хэл зүйн дарааллаар хамгийн бага нь байх хэрэгтэй. Гаралтын мөр нь хоосон зай эсвэл таслалаар төгсөөгүй байна.

Оролт

Эхний мөрөнд нэрсийн тоо болон овгуудын тоо болох бүхэл тоо $n$ ($1 ≤ n ≤ 100$) өгөгдөнө. Дараагийн $n$ мөрөнд нэрсийн бүртгэл өгөгдөнө. Дараагийн $n$ мөрөнд овгуудын бүртгэл өгөгдөнө. Эдгээр $2n$ тэмдэгт мөрүүдээс аль ч 2 нь давхцаагүй байх юм. Нэр болон овог бүр нь 10-аас ихгүй тооны Латин үсгүүдээс тогтох хоосон биш тэмдэгт мөр байна. Мөн эдгээр тэмдэгт мөрүүдийн эхний үсэг нь том байх бөгөөд бусад бүх үсгүүд нь жижиг байна.

Гаралт

Хариултын нэр болон овгийн бүртгэлийг нэг мөрөнд хэвлэнэ үү. Гаралтын хэлбэрийг нарийн дагах ёстойг анхаарна уу!

Орчуулсан: Баатархүү

Жишээ тэстүүд

Оролт
4
Ann
Anna
Sabrina
John
Petrov
Ivanova
Stoltz
Abacaba
Гаралт
Ann Abacaba, Anna Ivanova, John Petrov, Sabrina Stoltz
Оролт
4
Aa
Ab
Ac
Ba
Ad
Ae
Bb
Bc
Гаралт
Aa Ad, Ab Ae, Ac Bb, Ba Bc
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...