A. Кодкрафт III

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Ѳнѳѳдѳр Вася ѳргѳн тархсан сайтад айлчлан түүний дуртай тоглоом Кодкрафт II-ын үргэлжлэл яг $k$ сарын дараа гарахыг мэдэж авлаа. Тэр календар харж одоо $s$ сар болохыг мэджээ. Вася Кодкрафт III хэзээ гарахыг яаралтай мэдэх сонирхолтой байв. Түүнд үүнийг мэдэхэд нь туслана уу.

Бүх арван хоёр сар Васягийн календар дээр Англи нэрээр: $January$, $February$, $March$, $April$, $May$, $June$, $July$, $August$, $September$, $October$, $November$, $December$ гэж тэмдэглэгдсэн байв.

Оролт

Оролтын эхний мѳр одоогийн сарыг агуулна. Энэ нь дээрх арван хоёр нэрний аль нэг байна. Эхний үсэг нь том, үлдсэн үсгүүд нь жижиг үсэг байна. Хоёрдугаар мѳр Кодкрафт III гарахад хэдэн сар үлдсэнийг илэрхийлэх $k$ ($0 ≤ k ≤ 100$) бүхэл тоог агуулна.

Гаралт

Кодкрафт II-ын үргэлжлэл гарах сарын нэрийг том үсгээр эхлүүлэн хэвлэ. Хэвлэгдсэн нэр $January$, $February$, $March$, $April$, $May$, $June$, $July$, $August$, $September$, $October$, $November$, $December$ жагсаалтад агуулагдах ёстой.

Орчуулсан: Sugardorj

Жишээ тэстүүд

Оролт
November
3
Гаралт
February
Оролт
May
24
Гаралт
May
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...