D. Үржүүлэхийн хүрд

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Аварга Бизон бол зүгээр л гайхалтайгаар барахгүй маш ухаантай хүн юм.

Бидний зарим нь үржүүлэхийн хүрдийг сурж байсан бол Бизон өөрийн гэсэн хөгжилтэй аргатай байсан. Бизон $n × m$ хэмжээтэй үржүүлэхийн хүснэгт зурсан ба $i$-р мөр болон $j$-р баганын огтлолцол дээр байгаа элементийг $i · j$-тэй тэнцүү болгов (хүснэгтийн мөр, багана нь 1-ээс эхлэн дугаарлагдсан байна).

Дараа нь тэр асуув: Хүснэгтийн тоонуудаас их багаараа $k$-р тоо ямар тоо байх вэ? Бизон үргэлж тэр даруйд нь зөв хариулдаг байсан. Чи түүний амжилтыг давтаж чадах уу?

Өгөгдсөн үржүүлэхийн хүснэгтийн $n · m$ ширхэг тоог үл буурах дарааллаар бичээд $k$-рт бичигдсэн тоог $k$-р тоо гэнэ.

Оролт

Нэг мөрөнд $n$, $m$, $k$ $(1 ≤ n, m ≤ 5 · 10^{5}$; $1 ≤ k ≤ n · m)$ бүхэл тоонууд өгөгдөнө.

Гаралт

$n · m$ үржүүлэхийн хүснэгтийн $k$-р тоог хэвлэнэ.

Орчуулсан: Даариймаа

Жишээ тэстүүд

Оролт
2 2 2
Гаралт
2
Оролт
2 3 4
Гаралт
3
Оролт
1 10 5
Гаралт
5

Тэмдэглэл

$2 × 3$ хэмжээтэй үржүүлэхийн хүснэгт дараах байдалтай харагдана:

1 2 3
2 4 6
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...