A. Шагналууд

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Бизон аваргыг нэг шалтгаанаар аварга гэж дууддаг.

Бизон аварга нэгэн бэлэг хүлээж авсан байна. Энэ бэлэг нь $n$ тавиуртай шилэн шүүгээ ба тэр өөрийнхөө бүх бэлгийг шүүгээндээ тавихаар шийдсэн. Түүний бэлэгнүүдийг дараах хоёр хэсэгт хувааж үзэж болно: медальнууд болон цомнууд. Бизон аваргад $a_{1}$ нэгдүгээр байрын цом, $a_{2}$ хоёрдугаар байрын цом, $a_{3}$ ширхэг гуравдугаар байрын цом мөн үүнээс гадна $b_{1}$ алтан медаль, $b_{2}$ мөнгөн медаль, $b_{3}$ хүрэл медаль байна.

Мэдээж хэрэг шагналууд шүүгээнд сайхан харагдах ёстой, тиймээс Бизон дараах дүрмийг дагахаар шийдсэн:

  • аль нэг тавиур дээр медаль болон цом хоёулаа байж болохгүй;
  • таваас илүү цомтой тавиур байж болохгүй;
  • арваас илүү медальтай тавиур байж болохгүй.

Хэрэв бид эдгээр бүх нөхцлийг биелүүлж шагналуудыг байрлуулж чадах бол Бизонд туслая.

Оролт

Эхний мөр нь $a_{1}$, $a_{2}$, $a_{3}$ $(0 ≤ a_{1}, a_{2}, a_{3} ≤ 100)$ бүхэл тоонуудыг агуулна. Дараагийн мөр $b_{1}$, $b_{2}$, $b_{3}$ $(0 ≤ b_{1}, b_{2}, b_{3} ≤ 100)$ бүхэл тоонуудыг агуулна. Гуравдугаар мөрөнд $n$ $(1 ≤ n ≤ 100)$ бүхэл тоо байна.

Мөрөн дэх тоонууд нь нэг зайгаар тусгаарлагдана.

Гаралт

Хэрвээ бүх шагналуудыг заасан нөхцлийн дагуу байрлуулж болох бол $YES$" (хашилтгүйгээр) гэж хэвлэнэ. Эсрэг тохиолдолд "$NO$" (хашилтгүйгээр) гэж хэвлэнэ.

Орчуулсан: Даариймаа

Жишээ тэстүүд

Оролт
1 1 1
1 1 1
4
Гаралт
YES
Оролт
1 1 3
2 3 4
2
Гаралт
YES
Оролт
1 0 0
1 0 0
1
Гаралт
NO
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...