C. Дзи дарааллуудад дуртай

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Дзид $n$ бүхэл тооноос бүрдсэн $a$ дараалал байна.

$a_{i}, a_{i + 1}, ..., a_{j}$ $(1 ≤ i ≤ j ≤ n)$ дарааллыг $a$ дарааллын дэд хэсэг гэе. $(j - i + 1)$ утга нь дэд хэсгийн уртыг илэрхийлнэ.

Хамгийн ихдээ нэг тоог дураараа өөрчлөөд $a$ дарааллаас боломжит хамгийн урт, элементүүд нь дарааллаараа өссөн дэд хэсгийг олно уу.

Оролт

Эхний мөр нь $n (1 ≤ n ≤ 10^{5})$ бүхэл тоог агуулна. Дараагийн мөр нь $n$ ширхэг бүхэл $a_{1}, a_{2}, ..., a_{n} (1 ≤ a_{i} ≤ 10^{9})$ тоонуудыг агуулна.

Гаралт

Асуултын хариулт нэг бүхэл тоо хэвлэнэ. Энэ нь шаардсан дэд хэсгийн хамгийн их урт.

Орчуулсан: Даариймаа

Жишээ тэстүүд

Оролт
6
7 2 3 1 5 6
Гаралт
5

Тэмдэглэл

Чиний сонгосон дэд хэсэг $a_{2}, a_{3}, a_{4}, a_{5}, a_{6}$ ба 3-р элементийг 4 болгож өөрчилсөн (энэ нь $a_{4}$).

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...