A. Дзигийн дуртай хэш

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Дзид $0$-с $p - 1$ хүртэл дугаарлагдсан $p$ үүртэй хэш хүснэгт байна. Тэрээр өгөгдсөн дарааллаар $n$ тоонуудыг хэш хүснэгтэд оруулахыг хүссэн. $i$-р тоо нь $x_{i}$ ба үүнийг $h(x_{i})$-р үүрэнд тавьж болно, $h(x)$ нь хэш функц юм. Бид энэ асуудал дахь $h(x) = x mod p$ функцыг авч үзэх болно. $a mod b$ үйлдэл нь $a$-г $b$-д хуваагаад гарсан үлдэгдлийг авна гэсэн үг.

Гэхдээ үүр бүр нэгээс илүү элемент агуулж чадахгүй. Хэрвээ Дзигийн тоо оруулахыг хүссэн үүр аль хэдийнээ дүүргэгдсэн бол бид үүнийг "мөргөлдөөн" гэдэг. $i$-р оруулалтын дараа эхний мөргөлдөөн болсон бол, чи $i$-г гаргана. Хэрвээ ямар ч мөргөлдөөн болоогүй бол гаралт нь зүгээр л $-1$ байна.

Оролт

Эхний мөрөнд $p$, $n$ $(2 ≤ p, n ≤ 300)$ бүхэл тоонууд байна. Дараа нь $n$ мөрүүд байна. $i$-р мөр нь $x_{i}$ $(0 ≤ x_{i} ≤ 10^{9})$ бүхэл тоог агуулна.

Гаралт

Асуудлын хариулт болох нэг бүхэл тоо хэвлэнэ.

Орчуулсан: Даариймаа

Жишээ тэстүүд

Оролт
10 5
0
21
53
41
53
Гаралт
4
Оролт
5 5
0
1
2
3
4
Гаралт
-1
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...