A. Дзи шатрын хөлөгт дуртай

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Дзи шатрын хөлөгт хайртай ба түүгээр тоглох дуртай.

Түүнд $n$ мөртэй, $m$ баганатай шатрын хөлөг байдаг. Шатрын хөлгийн зарим нүд муу, үлдсэн нь сайн байдаг ба Дзи сайн нүд бүр дээр шатар тавихыг хүсдэг. Шатар бүр цагаан эсвэл хар байна. Бүх шатрыг тавьсны дараа Дзи ижил өнгөтэй ямар ч хоёр шатрыг зэргэлдээх нүднүүдэд байлгахыг хүссэнгүй. Хэрвээ ердийн ирмэгүүд нь нийлсэн бол эдгээр нүднүүдийг зэргэлдээ нүднүүд гэнэ.

Чиний даалгавар бол өгөгдсөн шатрын хөлөг дээрх шатруудын тохиромжтой байрлалыг олох юм.

Оролт

Эхний мөр нь зайгаар тусгаарлагдсан $n$, $m$ $(1 ≤ n, m ≤ 100)$ бүхэл тоонуудыг агуулна.

Дараагийн $n$ мөр бүр нь $m$ тэмдэгтүүдтэй тэмдэгт мөрийг агуулна: $i$-р тэмдэгт мөрийн $j$-р тэмдэгт нь "$.$" эсвэл "$-$" байна. "$.$" нь харгалзах сайн нүдийг ($i$-р мөр ба $j$-р багана) илэрхийлэх бол "$-$" муу нүдийг илэрхийлнэ.

Гаралт

Гаралт нь $n$ мөрүүд байх ба мөр бүр нь $m$ тэмдэгтүүдтэй тэмдэгт мөрийг агуулна. $i$-р мөрийн $j$-р тэмдэгт нь "$W$", "$B$" эсвэл "$-$" байна. "$W$" нь цагаан нүдийг, "$B$" хар нүдийг, "$-$" муу нүдийг илэрхийлнэ.

Хэрвээ олон хариулт байгаа бол тэдгээрийн аль нэгийг хэвлэнэ. Хамгийн багадаа нэг хариулт заавал байна.

Орчуулсан: Даариймаа

Жишээ тэстүүд

Оролт
1 1
.
Гаралт
B
Оролт
2 2
..
..
Гаралт
BW
WB
Оролт
3 3
.-.
---
--.
Гаралт
B-B
---
--B

Тэмдэглэл

Эхний жишээнд, Дзи нэг хар шатар тавьна. Мэдээж хэрэг нэг цагаан бас болно.

Хоёр дахь жишээнд, бүх $4$ нүд сайн. Ямар ч ижил хоёр шатрыг зэрэгцээ тавихгүй.

Гурав дахь жишээнд, ямар ч зэрэгцээ сайн нүднүүд байхгүй. Тэгэхээр чи ямар ч өнгийн хамаагүй $3$ шатар тавьж чадна.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...