A. Антон ба үсэгнүүд

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Саяхан Антон жижиг Англи үсэгнүүдээс бүрдсэн олонлог байгуулсан. Антон олонлогоо нэг мөрөнд таслалаар тусгаарлан нямбай гэгч нь бичээд эхлэл болон төсгөлд нь муруй хаалт ("{" ба "}") нэмсэн.

Гэвч тэр будилсандаа болоод зарим үсгүүдийг мартаж, заримыг нь дахин дахин биччихсэн байв. Тэр нийт ялгаатай үсэгнүүдийн тоог олж өгөхийг танаас хүсэв.

Оролт

Эхний мөрөнд олонлогийн үсгүүд агуулагдана. Мөрийн урт нь 1000-аас хэтрэхгүй. Мөрийн эхэнд муруй хаалт нээж мөн төгсгөлд нь муруй хаалт хаасан байна. Хаалтан дотор жижиг үсгүүдийг таслалаар тусгаарлан жагсаана. Таслал бүрийн араас зай залгана.

Гаралт

Антоны олонлогийн ялгаатай үсгүүдийн тоо.

Орчуулсан: Даариймаа

Жишээ тэстүүд

Оролт
{a, b, c}
Гаралт
3
Оролт
{b, a, b, a}
Гаралт
2
Оролт
{}
Гаралт
0
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...