B. Андрей ба бодлого

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Андрей програмчлалын тэмцээн зохион байгуулъя гэж шийдсэн ба түүнд яг нэг бодлого хэрэгтэй байлаа. Тэр өөрт нь туслах боломжтой $n$ найзаасаа бодлого олж өгнө үү гэж асуужээ. Андрей найз бүрийнхээ өөрт нь туслах магадлалыг мэддэг гэж бодъё.

Тусламж хүсэх хэрэгтэй хүмүүсээ сонгоход нь Андрейд тусална уу.

Түүнд зөвхөн нэг бодлого хэрэгтэй ба, бодлого огт олдохгүй юм уу, нэгээс олон бодлоготой болчихвол Андрейд таатай биш байх юм. Андрейн сэтгэл ханамж боломжит хамгийн их байхаар найзуудаас нь сонголт хийж өгнө үү.

Оролт

Эхний мөр нь Андрейгийн найзуудын тоо болох $n$ $(1 ≤ n ≤ 100)$ тооноос бүрдэнэ. Хоёр дахь мөр нь $n$ ширхэг $p_{i}$ $(0.0 ≤ p_{i} ≤ 1.0)$ тоонуудаас бүрдэнэ. Эдгээр нь $i$-р найзын бодлого олж өгөх магадлал. Өгөгдсөн магадлалууд нь аравтын бутархайн таслалаас хойш хамгийн ихдээ $6$ оронтой байна.

Гаралт

Нэг бодит тоо хэвлэнэ. Энэ бол Андрей найзуудаасаа тусламж хүсээд хамгийн өндөр сэтгэл ханамжтай үлдэх магадлал юм. Гаралтын хариу нь шалгах хариунаас $10^{-9}$-ээс багаар зөрж болно.

Орчуулсан: Даариймаа

Жишээ тэстүүд

Оролт
4
0.1 0.2 0.3 0.8
Гаралт
0.800000000000
Оролт
2
0.1 0.2
Гаралт
0.260000000000

Тэмдэглэл

Эхний жишээнд Андрейгийн хувьд хамгийн сайн стратеги бол түүний найзуудаас хамгийн найдвартай нэг найзыг сонгож асуух юм.

Хоёр дахь жишээнд Андрейгийн хамгийн сайн стратеги бол бүх найзуудаасаа асуух юм. Дараа нь тэр яг нэг бодлого авах магадлал $0.1 × 0.8 + 0.9 × 0.2 = 0.26$ байна.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...