A. Боря ба Ханаби

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Та Ханабиг тоглож байсан уу? Хэрвээ үгүй бол тоглож үзэх хэрэгтэй! Энэ бодлогод тоглоомын хялбаршуулсан хувилбарыг авч үзье.

Тоглоом нийтдээ 25 төрлийн карттай (5 ялгаатай өнгийн 5 ялгаатай утгатай). Боря $n$ карт барьж байна. Борягаас бусад бүх хүн Борягийн картуудыг харна. Боря өөртөө ямар картууд байгааг мэдэж байгаа боловч ямар дараалалтай байгааг нь мэдэхгүй. Боряд хэд хэдэн төсөөтэй карт байж болно (мөн Боря 25 төрлийн карт бүрээс уг төрлийн яг хэдэн карт байгааг мэдэж байгаа).

Бусад тоглогчдын зорилго нь Боря өөрийн карт бүрийн өнгө ба тоон утгыг мэдэж байгаа үед төлвийг нь олж өгөх юм. Үүний тулд бусад тоглогчид түүнд санамжууд өгнө. Санамжууд хоёр төрөл байж болно: өнгөний санамж ба утгын санамж.

Өнгөний санамж дараах байдлаар явагдана: тоглогч нэг өнгө нэрлэх ба ийм өнгөтэй бүх картуудын оноог хэлнэ.

Үүнтэй адилаар утгын санамж явагдана. Тоглогч нэг утга хэлэх ба ийм утгыг агуулах бүх картуудын оноог хэлнэ.

Боря карт бүрийн өнгө болон утгыг тодорхой болгоход шаардагдах бусад тоглогчдын санамжуудын хамгийн бага тоог тодорхойл.

Оролт

Эхний мөрөнд бүхэл тоон утга $n$ ($1 ≤ n ≤ 100$) байх буюу Борягийн картуудын тоо. Дараагийн мөрөнд $n$ картуудын тайлбарууд байна. Карт бүрийн тайлбар хоёр тэмдэгтээс тогтоно. Эхний тэмдэгт өнгийг илтгэнэ (ерөнхийдөө энэ байрлал таван ялгаатай үсэг R, G, B, Y, W агуулж болно). Хоёр дахь тэмдэгт картын утгыг харуулна (1-c 5 хүртэлх цифр). Боря картуудын байрласан дарааллыг яг мэдэхгүй.

Гаралт

Бусад тоглогч Боряд өгөх шаардлагатай санамжуудын хамгийн бага тоог илэрхийлэх нэг бүхэл тоон утгыг хэвлэ.

Орчуулсан: Г.Мэндбаяр

Жишээ тэстүүд

Оролт
2
G3 G3
Гаралт
0
Оролт
4
G4 R4 R3 B3
Гаралт
2
Оролт
5
B1 Y1 W1 G1 R1
Гаралт
4

Тэмдэглэл

Эхний жишээн дээр Боря аль хэдийн карт бүрийн хувьд ногоон гурав гэдгийг мэднэ.

Хоёр дахь жишээн дээр бид бүх дөрөв утгатай ба бүх улаан картуудыг харуулж чадна.

Гурав дахь жишээн дээр та аль ч дөрвөн өнгийн тухай санамжууд өгч болно.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...