A. Валера ба эртний эдлэлүүд

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Валера бол цуглуулагч бөгөөд өөрийн цуглуулгаа яг нэг эртний эдлэлээр өргөжүүлэхээр шийдсэн.

Валера дуудлага худалдааны $n$ борлуулагч мэддэг ба тэдгээрийн $i$-рх нь $k_{i}$ эдлэлүүд худалддаг. Дуудлага худалдааны $i$-р борлуулагчийн $j$-р обьектын одоогийн үнэ нь $s_{ij}$. Валера $n$ борлуулагчдыг бүгдийг нь сайн мэддэг учраас хэрэв тэр нэг эдлэл дээр зарлагдсанаас нь илүү үнэ хэлж чадвал (өөрөөр хэлвэл худалдан авагч дуудлага худалдаан дахь эдлэлүүдийн одоогийн үнээс их мөнгө санал болговол) объектын борлуулагч тэр даруй түүнтэй наймаалцана гэдэгт тэр бүрэн итгэлтэй байна.

Харамсалтай нь Валерад $v$ нэгж мөнгө байна. Түүнтэй наймаа хийх боломжтой борлуулагчдыг тодорхойлоход түүнд тусал.

Оролт

Эхний мөр нь зайгаар тусгаарлагдсан $n, v$ $(1 ≤ n ≤ 50; 10^{4} ≤ v ≤ 10^{6})$ бүхэл тоонуудаас бүрдэнэ. Энэ нь борлуулагчдын тоо ба Валерад байгаа мөнгөний нэгж хэмжээ юм.

Дараа нь $n$ мөрүүд байна. $i$-р мөр нь эхлээд $i$-р борлуулагчийн эдлэлийн тоо $k_{i}$ $(1 ≤ k_{i} ≤ 50)$ бүхэл тоог агуулна. Дараа нь зайгаар тусгаарлагдсан $k_{i}$ ширхэг $s_{i1}, s_{i2}, ..., s_{ik_{i}}$ $(10^{4} ≤ s_{ij} ≤ 10^{6})$ бүхэл тоонууд байна. Эдгээр нь $i$-р борлуулагчийн эдлэлүүдийн зарлагдсан үнэ.

Гаралт

Эхний мөрөнд $p$ бүхэл тоог хэвлэнэ. Энэ нь Валерагийн наймаалцаж чадах борлуулагчдын тоо юм.

Хоёр дахь мөрөнд зайгаар тусгаарлагдсан $p$ ширхэг $q_{1}, q_{2}, ..., q_{p}$ $(1 ≤ q_{i} ≤ n)$ бүхэл тоонууд хэвлэнэ. Эдгээр нь Валерагийн наймаалцаж чадах борлуулагчдын дугаарууд. Борлуулагчдын дугаарыг өсөх эрэмбээр хэвлэнэ.

Орчуулсан: Даариймаа

Жишээ тэстүүд

Оролт
3 50000
1 40000
2 20000 60000
3 10000 70000 190000
Гаралт
3
1 2 3
Оролт
3 50000
1 50000
3 100000 120000 110000
3 120000 110000 120000
Гаралт
0

Тэмдэглэл

Эхний жишээнд Валера борлуулагч бүртэй наймаалцаж чадна. Тэр дараах эдлэлүүд дээр үнэ хаяж чадна: эхний борлуулагчаас $40000$-н эдлэл, хоёр дахь борлуулагчаас $20000$-н эдлэл болон гурав дахь борлуулагчаас $10000$-н эдлэлд тус тус үнэ хаяна.

Хоёр дахь жишээнд Валера аль ч борлуулагчтай наймаалцаж чадахгүй. Дуудлага худалдаан дахь эдлэлүүд түүний төлж чадахаас их үнэтэй учраас.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...