B. Тэнцүүлэгч

хугацааны хязгаарлалт 0.5 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Петяд зүүнээс баруун тийш өрж байрлуулсан $n$ шүдэнзний хайрцаг, $k$ шүдэнз байна. Бид $k$ нь $n$-д хуваагдахыг мэдэж байгаа. Петя бүх хайрцагт ижил тооны шүдэнз байлгахыг хүссэн. Үүний тулд тэр зэргэлдээх хайрцагнаас нэг шүдэнзийг нөгөөрүү нь зөөж чадна. Хүссэнээрээ тэнцүүлэхийн тулд тэрээр хэдэн удаа зөөх шаардлагатай вэ?

Оролт

Эхний мөр нь бүхэл тоо $n$ ($1 ≤ n ≤ 50000$) байна. Дараагийн мөр нь $n$ ширхэг $10^{9}$-с хэтрэхгүй, сөрөг биш тоо байна. $i$-рт бичигдсэн тоо бол $i$-р шүдэнзний хайрцагт буй шүдэнзний тоо юм. Нийт шүдэнзний тоо $n$-д баталгаатай хуваагдана.

Гаралт

Хамгийн багадаа хэдэн зөөлт хийхийг хэвлэнэ.

Орчуулсан: Даариймаа

Жишээ тэстүүд

Оролт
6
1 6 2 5 3 7
Гаралт
12
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...