I. Тоглоомууд

хугацааны хязгаарлалт 5 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Бяцхан Маша тоглоомуудаа шалны нүднүүд дээр өрөх дуртай. Мөн тэр хэн нэгэн түүний тоглоомуудад хүрэхэд дургүй. Нэг өдөр Маша бүх $n$ тоглоомоо хэд хэдэн нүдэнд өрсөн ба түүний ах Саша ирээд бүх нүднүүдийг нэг нүдэнд нэгтгэсэн. Үүнийг хараад Машагийн сэтгэл маш их гонсойсон ба уйлж эхэлсэн. Саша Машаг тайвшруулж чадахгүй байсан ба удахгүй ээж нь ирээд Сашаг Машаг уйлуулсных нь төлөө шийтгэнэ. Иймээс Саша нүднүүдийг сэргээхээр шийдсэн. Гэсэн ч тэр тоглоомууд хэрхэн байрласан байсныг санахгүй байна. Мэдээж Маша үүнийг санаж байгаа ч ярьж чадахгүй байгаа ба Сашаг тоглоомуудыг байсан байранд нь өрөхөд баяртайгаар дуугарч л туслаж чадна. Энэ нь Саша Машаг хэрэгтэй өрөлтөө таних хүртэл бүх боломжит замаар тоглоомуудыг өрөх хэрэгтэй гэсэн үг. Шалны нүднүүд болон нүд бүр дэх тоглоомуудын харьцангуй байрлал нийцэхгүй байна. Тиймээс эхний өрөлтөнд нэг нүдэнд байсан боловч хоёр дахь өрөлтөнд нэг нүдэнд байхгүй хоёр тоглоом байвал уг хоёр өрөлт нь ялгаатайд тооцогдоно. Саша бүх замыг турших хамгийн хурдан замыг хайж байна учир нь ээж нь удахгүй ирнэ. Үйлдэл бүрт Саша дурын нүднээс нэг тоглоом авч өөр дурын нэг нүдрүү тавина (үр дүнд нь шинэ нүд бий болж болно эсвэл хуучин нь тоглоомгүй болж болно). Саша үр дүнд нь бүх өрөх хувилбарууд яг нэг удаа хийгдэх үйлдлүүдийн дарааллыг олохыг хүсч байна. Бидний санаж байгаачлан эхэндээ бүх тоглоомууд нэг нүдэнд байрласан байна.

Оролт

Эхний мөрөнд бүхэл тоон утга $n$ ($1 ≤ n ≤ 10$) байх буюу тоглоомуудын тоо юм.

Гаралт

Эхний мөрөнд тоглоомуудыг нүднүүдрүү өрөх бүх ялгаатай хувилбаруудын тоог хэвлэнэ. Тэгээд тоглоомуудыг өрөх бүх замуудыг Сашагийн турших дарааллаар хэвлэнэ (өөрөөр дараагийн зам бүр өмнөх замын үр дүн дээр бодлогын нөхцөлд тодорхойлогдсон үйлдлийг хийсэн үр дүн байна). Зам бүр дараах форматаар хэвлэгдэх ёстой. Нүд бүрт тоглоомууд дугаарынхаа өсөх дарааллаар байрлана. Тэгээд нүд бүр өөрт байгаа эхний тоглоомуудын дугаарын өсөх дарааллаар эрэмбэлэгдэнэ. Зам бүрийг нэг мөрөнд хэвлэ. Гаралтын форматыг жишээн дээрээс тодруулна уу. Хэрвээ шийдэл давтагдашгүй биш байвал алийг нь ч хэвлэж болно.

Орчуулсан: Г.Мэндбаяр

Жишээ тэстүүд

Оролт
3
Гаралт
5
{1,2,3}
{1,2},{3}
{1},{2,3}
{1},{2},{3}
{1,3},{2}
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...