H. Утасны дугаар

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Өөрийн заяаны ханийгаа олно гэдэг тийм ч хялбар зүйл биш. Маша энэ тал дээр амжилтгүй байсаар байгаа бөгөөд түүний найз Даша түүнд өөрийн заяаны ханийнхаа утасны дугаарыг тооны аргаар мэргэлэн олох арга хэлж өгчээ.

Утасны дугаарыг дараах байдлаар мэргэлнэ. Эхлээд та өөрийн утасны дугаарыг бичнэ. Жишээлбэл Маша-ын утасны дугаар $12345$ гэж үзье. Үүний дараа та $0$-ээс $9$ хүртэлх өөрийн дуртай нэгэн цифрийг өөрийн утасны дугаарын эхний цифрийн доор бичих юм. Энэ нь бидний хайж буй дугаарын эхний цифр болох юм. Жишээлбэл Маша-ын дуртай цифр нь $9$ байна. 2-дахь цифр нь Маша-ын утасны дугаарын 2-дахь цифр болон аль хэдийн бичигдсэн байгаа түүний заяаны ханийн утасны дугаарын эхний цифрийн нийлбэрийн хагастай тэнцүү байх юм. Энэ тохиолдолд арифметик дундаж нь $(2 + 9) / 2 = 5.5$ болох бөгөөд Маша өөрийн хүссэнээрээ уг тоог дээш эсвэл доош тоймлож болно. Жишээлбэл тэрээр $5$ гэсэн цифрийг сонгох юм. Маша үр дүнгийн цифрийг өөрийн дугаарын 2-дахь цифрийн доор бичсэний дараа тэрээр хайж буй дугаарынхаа 3-дахь цифрийг мөн ижил аргаар олох бөгөөд өөрөөр хэлбэл өөрийн утасны дугаарын 3-дахь цифр болон заяаны ханийнхаа утасны дугаарын 2-дахь цифрийн нийлбэрийн хагасыг олно. Ингэснээр үр дүнд нь $(5 + 3) / 2 = 4$ болох бөгөөд уг тохиолдолд хариулт нь цор ганц байх юм. Түүнчлэн Маша-ын заяаны ханийн утасны дугаарын $i$-дахь цифр болгон нь Маша-ын утасны дугаарын $i$-дахь цифр болон түүний заяаны утасны дугаарын ханийн $i - 1$-дахь цифрийн арифметик дундажтай тэнцүү байх ажээ. Хэрэв хэрэгтэй бол цифр нь дээш эсвэл доош тоймлогдож болно. Жишээлбэл Маша $12345$-ээс $95444$ гэсэн дугаарыг гарган авч болох юм.

Харамсалтай нь Маша уг дугаар уруу залгахад тэрээр харамсалтай зүйлийг олж мэджээ. Учир нь уг дугаар нь ашиглалтад байхгүй дугаар эсвэл сүлжээнээс гадуурх дугаар болох нь тодорхой болов. Гэвч Маша бууж өгсөнгүй. Магадгүй тэрээр цифрийг тоймлохдоо буруу тоймлосон эсвэл тэрээр эхний цифрийг буруу сонгосон байж болох юм. Иймд тэрээр шинэ дугааруудыг хайж олон тэдгээр уруу залгасаар байх ажээ. Тэгвэл Маша-ын залгах дугааруудын тоог тооцоолно уу. Маша өөрийн дугаараас бусад дээр дүрсэлсэн тооны аргаар мэргэлж олох бүх боломжит дугаар уруу залгана гэж үзнэ үү.

Оролт

Эхний мөрөнд Маша-ын утасны дугаарыг илэрхийлэх $0$-ээс $9$ хүртэлх цифрүүдээс тогтох хоосон биш дараалал өгөгдөнө. Уг дарааллын урт нь $50$-аас хэтрэхгүй байна.

Гаралт

Маша-ын залгах утасны дугааруудын тоог илэрхийлэх ганц тоог хэвлэнэ үү.

Орчуулсан: Баатархүү

Жишээ тэстүүд

Оролт
12345
Гаралт
48
Оролт
09
Гаралт
15
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...