F. Бербудалт

хугацааны хязгаарлалт 5 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Анфиса сармагчин үг боловсруулагч машин нь түүний бүх сэтгэл хөдлөлийг хангалттай сайн дүрсэлж чадахгүй байгаа тул сэтгэлээр унажээ. Иймд тэрээр уг машины график засварлагчийг солихоор шийджээ. График засварлагч буюу Бербудалтыг онгойлгосноор тэрээр $W × H$ хэмжээ бүхий дээрээс нь будаж болохоор цагаан тэгш өнцөгт олж харжээ. Эхлээд Анфиса хэрчим будахад ашигладаг "navigate" зургийн хэрэгслийг хэрхэн ашиглахыг сурсан бөгөөд тэр даруйдаа л тус тэгш өнцөгт дээр тодорхой тооны хэдэн хараар будагдсан хэрчим зуржээ. Үр дүнд нь үүссэн зураг Анфиса-д хангалттай гэгээлэг санагдаагүй учраас тэрээр өөрийн анхаарлыг тэгш өнцөгт дээрх ямар нэгэн цэгийг сонгон, түүнийг агуулах нэг өнгийн хэсэг талбайг тэр чигт нь сонгосон өнгөөр буддаг "fill" гэх зургийн хэрэгсэлд хандуулжээ. "fill"-ыг хэд хэдэн удаа хэрэглэсний дараа Анфиса өөрийн сэтгэл хөдлөлийг бүрэн гүйцэд илэрхийлсэн бөгөөд дахин будахаа зогсоожээ. Таны даалгавар бол будагдсан хэрчмүүд болон "fill" үйлдлийг хэрхэн хэрэглэсэн мэдээллийг ашиглан өнгө бүрийн хувьд эдгээр бүх "fill" үйлдлийн дараах уг өнгөөр будагдсан хэсгүүдийн нийт талбайг олох юм.

Оролт

Эхний мөрөнд анхны цагаан тэгш өнцөгтийн хэмжээ болох 2 бүхэл тоо $W$ болон $H$ ($3 ≤ W, H ≤ 10^{4}$) өгөгдөнө. 2-дахь мөрөнд хар хэрчмүүдийн тоо болох бүхэл тоо $n$ ($0 ≤ n ≤ 100$) өгөгдөнө. Дараагийн $n$ мөрөнд хэрчмүүдийг дүрслэх бөгөөд тус бүр нь уг хэрчмийн захын цэгүүдийн координатууд болох $x_{1}, y_{1}, x_{2}, y_{2}$ ($0 < x_{1}, x_{2} < W, 0 < y_{1}, y_{2} < H$)-оор өгөгдөнө. Бүх хэрчмүүд нь 0-ээс ялгаатай урттай байна. Дараагийн мөрөнд "fill" үйлдлийг хийх тоо буюу $m$ ($0 ≤ m ≤ 100$) өгөгдөнө. Дараагийн $m$ мөрийн мөр болгонд "$x$ $y$ $color$" хэлбэртэйгээр "fill" үйлдлийг дүрсэлсэн байх бөгөөд энд $(x, y)$ нь сонгогдсон цэгийн координат ($0 < x < W, 0 < y < H$) ба $color$ нь будах өнгийг тодорхойлно. Түүнчлэн $color$ нь Латин жижиг үсгүүдээс тогтох, 1-ээс 15 хүртэлх тэмдэгт бүхий урттай тэмдэгт мөр байна. Оролтод өгөгдөх бүх координатууд нь бүхэл тоо байна. Анхандаа тэгш өнцөгт нь "white" гэсэн өнгөтэй байх бөгөөд хэрчмүүд нь "black" гэсэн өнгөөр будагдсан байна.

Гаралт

Өнгө бүрийн хувьд эцсийн зураг дээрх уг өнгөөр будагдсан хэсгүүдийн нийт талбайг бодож олон дан мөрөнд өнгийн нэр болон бодож олсон талбайг $10^{ - 6}$-ын нарийвчлалтайгаар хэвлэнэ үү. Өнгөнүүдийг дурын дарааллаар хэвлэж болно.

Орчуулсан: Баатархүү

Жишээ тэстүүд

Оролт
4 5
6
1 1 1 3
1 3 3 3
3 3 3 1
3 1 1 1
1 3 3 1
1 1 3 3
2
2 1 red
2 2 blue
Гаралт
blue 0.00000000
white 20.00000000
Оролт
5 5
5
1 1 2 2
2 2 4 2
4 2 4 4
4 4 2 4
2 4 2 2
2
3 3 black
3 3 green
Гаралт
green 4.00000000
white 21.00000000
Оролт
7 4
9
1 2 2 3
2 3 3 2
3 2 2 1
2 1 1 2
3 2 4 2
4 2 5 3
5 3 6 2
6 2 5 1
5 1 4 2
2
2 2 black
2 2 red
Гаралт
red 2.00000000
white 26.00000000

Тэмдэглэл

Хэрэв сонгогдсон цэг нь Анфиса-ын анхандаа будсан хар хэрчмүүд дээр оршиж байвал тухайн хэрчмүүд нь ямар нэгэн өнгөөр будагдаж болох юм. Тодруулбал "fill" үйлдлийг ашиглана гэсэн үг юм. Хэрчмүүдийн талбай нь 0-тэй тэнцүү байна. Иймээс хэрэв эцсийн зураг нь зөвхөн ямар нэгэн өнгөнүүдээр будагдсан хэрчмүүдээс тогтож байвал тухайн өнгөөр будсан хэсгүүдийн нийт талбай нь 0-тэй тэнцүү байна.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...