B. Кола

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Ѳвлийн Компьютерийн Сургалтын нээлтийн баяраар зохион байгуулагчид $n$ литр кола худалдаж авахаар шийджээ. Гэвч дэлгүүрт $0.5$, $1$, $2$ литрийн багтаамжтай лонхоор зарна гэсэн гэнэтийн бэрхшээлтэй учрав. Тэнд яг $a$ ширхэг $0.5$ литрийн, $b$ ширхэг $1$ литрийн, $c$ ширхэг $2$ литрийн багтаамжтай лонхтой кола байв. Зохион байгуулагчид ямар ч хэмжээний кола авч болох хангалттай хэмжээний мѳнгѳтэй байв. Хэдэн хувилбараар сонгох боломжтой талаар маргаан үүсэв (зохион байгуулагчдын дунд).

Тэгэхээр зохион байгуулагчид кола худалдаж авах ялгаатай хувилбарын талаарх маргааны үеэр Ѳвлийн Сургууль эхлэх боломжгүй болов. Таны даалгавар яг $n$ литр колаг худалдаж авах боломжит бүх ялгаатай хувилбарын тоог олох бѳгѳѳд хэрвээ энэ тоо маш том тоо бол зохион байгуулагчдын маргаан үргэлжилсээр байх бѳгѳѳд Ѳвлийн Компьютерийн Сургалт зун зохиогдоход хүрлээ.

Бүх лонхнууд адилхан бѳгѳѳд хоёр худалдан авах хувилбарын хувьд биенээсээ ядаж нэг тѳрлийн лонхны тоогоор ялгаатай үед л ялгаатай гэнэ.

Оролт

Эхний мѳр $n$, $a$, $b$, $c$ ($1 ≤ n ≤ 10000$, $0 ≤ a,b,c ≤ 5000$) дѳрвѳн бүхэл тоог агуулна.

Гаралт

Бодлогын хариу болох ганц тоог хэвлэ. Хэрвээ яг $n$ литр кола худалдаж авах боломжгүй бол $0$ гэж хэвлэ.

Орчуулсан: Sugardorj

Жишээ тэстүүд

Оролт
10 5 5 5
Гаралт
9
Оролт
3 0 0 2
Гаралт
0
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...