Codeforces Round #803 (Div. 2)
22:49:46 |
Codeforces Round #804 (Div. 2)
6 өдрийн дараа |
A. Энэтхэгийн зун
хугацааны хязгаарлалт 2 секунд
санах ойн хязгаарлалт 256 мегабайт
оролт стандарт оролт
гаралт стандарт гаралт
Энэтхэгийн зун жилийн үнэхээр үзэсгэлэнтэй цаг! Аляона нэртэй охин ойд алхан унасан навчнуудыг түүн баглаа хийж байна. Аляона сонголт сайтай тул хэрвээ ѳнгѳ болон модны тѳрѳл нь ѳмнѳ сонгосон навчтай адилхан таарч байвал тэр навчийг авдаггүй. Аляона хэдэн ширхэг навч түүж чадахыг олно уу.
Оролт
Эхний мѳр Аляонагийн олсон навчнуудын тоо болох $n$ ($1 ≤ n ≤ 100$) бүхэл тоог агуулна. Дараагийн $n$ мѳр эдгээр навчнуудыг илэрхийлнэ. Навч бүр унасан модны тѳрѳл болон ѳнгѳѳр тодорхойлогдно. Модны тѳрѳл болон ѳнгѳ нь Латин цагаан толгон жижиг үсгээс бүрдсэн урт нь $10$-аас хэтрэхгүй нэр байна. Нэр нь хоосон тэмдэгт мѳр байж болохгүй. Модны тѳрѳл болон ѳнгѳ нь зайгаар тусгаарлагдан ѳгѳгднѳ.
Гаралт
Цуглуулсан навчны тоо болох ганц бүхэл тоог гарга.
Орчуулсан: Sugardorj
Жишээ тэстүүд
Оролт
5 birch yellow maple red birch yellow maple yellow maple green
Гаралт
4
Оролт
3 oak yellow oak yellow oak yellow
Гаралт
1